info@child.or.gov.mn      (+976) 70350136

Мэдээ, мэдээлэл

ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭН ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ

2021-05-12 - 647

1.1. Энэхүү журмаар аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон нийтийн арга хэмжээнүүд /урлагийн үзлэг, олимпиад болон тэмцээний урьдчилсан бэлтгэл, улсын шалгалтууд, улс, бүс, аймгийн аварга шалгаруулах, уламжлалт, нэрэмжит уралдаан, тэмцээн/ зохион байгуулагдах үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулна. 1.2. Хүүхэд оролцсон аливаа үйл ажиллагаанд Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай,” “Биеийн тамир, спортын тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль болон Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн холбогдох зүйл заалтууд болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү журмыг мөрдөн ажиллана.

Дэлгэрэнгүй

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2021-05-11 - 506

/Хүүхэдтэй холбоотой хэсгийг түүн оруулав/

Дэлгэрэнгүй

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ

2021-05-11 - 710

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ

2021-05-11 - 550

Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2021-05-11 - 299

Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.

Дэлгэрэнгүй

ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2021-05-11 - 562

Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна.

Дэлгэрэнгүй

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2021-05-11 - 928

Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Дэлгэрэнгүй

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

2021-05-11 - 376

Энэ хуулийн зорилт нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ хууль хялбаршуулсан танилцуулга

2020-02-10 - 2148

1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ хууль хялбаршуулсан танилцуулга

2020-02-05 - 4972

1.1.Энэ хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй


  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00