info@child.or.gov.mn      (+976) 70350136

Орхон аймгийн Залуучууд хөгжлийн төв

             

             Залуучуудын нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөд өртөх эрсдлийг бууруулж, уг эрсдлийг даван туулах чадавхитай болгоход энэхүү төслийн зорилго оршино. Төслийн үйл ажиллагаа нь залуусыг амьдрах ухаанд сургах, эрхээ эдлэх, иргэний үүргээ хэрэгжүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Амьдрах ухааны хөтөлбөр нь залуучуудад эрүүл, амжилттай амьдрахын тулд хэрэгтэй нийгмийн болон хувь хүний ур чадварууд, тухайлбал харилцаа, шийдвэр гаргалт, төлөвлөлт, бусдыг ойлгож мэдрэх, сэтгэл хөдлөлөө хянах, өөртөө итгэх, стрессээ зохицуулах зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой. Төслийн хүрээнд өсвөр үеийнхэнд ээлтэй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, хэрэгцээ ихтэй хэдий ч үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа газруудад залуучуудад хүрч үйлчлэхэд онцгой анхаарна.

          Төслийн үйл ажиллагааг залууст хүргэх нэгэн гол суваг нь Залуучууд хөгжлийн төв байх ба энэ төвд өсвөр үе, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, амьдрах ухааны боловсрол, үнэгүй интернет, номын буллан, мэргэжил сонголтын болон сэтгэл зүйн зөвлөгөө, залуучууд, өсвөр үеийнхэн өөрийн сонирхлоороо нэгдэн номонд дурлагч Залуусын Cup of book уулзалт, Өөрчлөлтийг өөрсдөөсөө хамтдаа бий болгох зорилготой Зүрхнээс зүрхэнд клуб, Хүчирхийллийн эсрэг SASA клуб, Манлайлагч клуб, асуудлаа хамдаа шийдэж зорилгодоо хүрэх дэмжих бүлгүүд, англи хэл компьютерийн мэдлэгээ хамтдаа сайжруулах гэх мэт олон төрлийн залууст ээлтэй үйлчилгээ үзүүлнэ. Төслийн зорилт, үйл ажиллагааг дэмжих бодлого, нөлөөллийн орчинг бүрдүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  

 

15-34 насны бүх залууст хөгжлийн төвийн үүд хаалга үргэлж нээлттэй.

 

 

  Байршил
  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00