info@child.or.gov.mn      (+976) 70350136

Олон улсын охидын өдрийг тэмдэглэлээ


            Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх залуучуудын хөгжлийн төвөөс дэлхий нийтийн хэмжээнд 5 дахь жилдээ тэмдэглэж буй олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Охин бүр хөөрхөн” арга хэмжээг зохион байгууллаа.

         Энэхүү арга хэмжээнд Охин бүр хөөрхөн гэрэл зургийн үзэсгэлэн, “Охидоо ойлгоё” “Охин бүр өөрийнхөөрөө хүчтэй” хэлэлцүүлэг, “Бид хүүхэлдэй биш” тэмцлийн бүжиг заах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Охидын өдрийн арга хэмжээнд нийт 4 сургуулийн 90 орчим охид хөвгүүд оролцсон.

    Энэ үеэр мөн залуучуудын хөгжлийн төвийн дэргэд Охидын бүлэг байгуулахаар оролцогчдоос санал авсанаас 25 охид охидын клубт элсэн цаашид охид эмэгтэйчүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулахаар хүсэл зорилго нэгдлээ. 

    

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00