info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ БА БИДНИЙ ИРЭЭДҮЙ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.


Image

 Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс "Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй", "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл"-ийн хэлэлцүүлгийг 2016.11.15-нд  Хүүхдийн ордонд зохион байгуулж Орхон аймгийн 21 баг, Жаргалант сум, Орхон аймгийн оюутны холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн залуучуудын холбоо, Залуу багш нарын холбооны төлөөлөл болсон 103 залуус оролцон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд өөрсдийн багийн болон холбооны залуучуудын саналыг хүргүүллээ. Хэлэлцүүлэгт маань идэвхитэй оролцож үнэтэй санал, санаачлагаа хуваалцсан залуучууддаа маш их баярлалаа. Хэлэлцүүлгийн 3-р үе шат болох Үндэсний хэлэлцүүлэг энэ оны 11 сарын 25-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд бид залуучуудынхаа саналыг нэгтгэн уламжлах болно.

        

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00