info@child.or.gov.mn      (+976) 70350136

“ ААВАА ЭЭЖЭЭ НАМАЙГ СОНСООЧ ” ГЭР БҮЛИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО


Image

              Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ДЗМОУБ-ын ЭОНХХ, “Оюуны тулах цэг” ТББ, “Айл” төсөл, ХОБ-ын төлөөлөгч хүүхдүүд  хамтран “Ааваа ээжээ намайг сонсооч” гэр бүлийн анхдугаар чуулганыг 11-р сарын 29-ны өдөр Хүүхдийн ордонд зохион байгууллаа.Чуулганд ГБХЗХГ-ын дарга А.Наранболд, ДЗМОУБ-ын ЭОНХХ-ийн менежер Ц.Ганзориг, “Айл” төслийн зөвлөх Х.Хишигбаатар, Айл төслийн ерөнхий найруулагч Атарбаяр, “Оюуны тулах цэг” ТББ-ын тэргүүн Ү.Амарбат, ЕБС-ын сурагчид, багш, эцэг, эхийн төлөөлөл 200 орчим хүн оролцлоо.

Чуулганы үеэр хүүхдүүдийн дунд зарласан аав, ээждээ захидал бичих уралдаанд ирсэн 2000 гаруй захидалыг дүгнэж шагнал гардуулахын зэрэгцээ шалгарсан 10 захидалыг сурагчид уншиж сонсгож, тв хэлбэрээр дүрсжүүлэн үзүүллээ.

Чуулганд оролцогчид 5 салбар хуралдаанд хуваагдаж “ Аз жаргалтай гэр бүл” гэж ямар гэр бүлийг хэлэх вэ ? хэлэлцүүлэг явуулж, Аз жаргалтай гэр бүл болоход ямар саад бэрхшээл тулгамдаж байгаа, түүнийг даван туулах арга замуудыг тодорхойллоо.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00