info@child.or.gov.mn      (+976) 70350136

“Хүч чадал хүчирхийлэлд зориулагдаагүй” уриан дор жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян явагдаж байна.


Image

        

Дэлхий даяар жил бүр 150 гаруй улс оронд XI сарын 25- XII сарын 10-ны өдрүүдэд жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ аяны хүрээнд Орхон аймгийн засаг даргын тамгийн газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад хүн бүрийн оролцоог чухалчилах, жендерийн тухай зөв ойлголт мэдлэг мэдээлэл өгөх сургалт, нөлөөллийн ажилуудыг зохион байгуулж, бүх нийтийн жендерийн боловсролыг нэмэгдүүлэх, жендерт суурилсан хүчирхийллийн ойлголт хандлагыг өөрчлөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа:

Зохион байгуулах үйл ажиллагаа

Хугацаа

Хамрагдах хүмүүс

Хариуцах эзэн

Хамтран ажиллах

1

“Жендерийн шударга ёс ба эр жендер” сургалт хэлэлцүүлэг

 

12.01- 12.06

Наран цогцолбор, 2-р сургуулийн ахлах ангийн сурагчид, МИУС оюутнууд, Наран, Цагаанчулуут, Рашаант,Уртын гол багийн залуучууд

ЗХТ-НА

Л.Лхагвасүрэн

Сургуулийн нийгминй ажилтнууд, ЗХТ-ын багш Ц.Энхзул

2

“Жендерийн мэдрэмжтэй бодлого” сургалт хэлэлцүүлэг

 

12.09

ЗДТГ, Хэлтэс агентлагууд, Багуудын удирдлагууд, ТББ-ын төлөөлөл

Эрчүүд, Эрүүл гэр бүл төрийн бус байгууллага

Нийгмийн бодлогын хэлтэс Гэр бүл ,хүүхэд ,залуучуудын хөгжлийн газар

3

“Цагаан туузны аян”-ыг өрнүүлэх

 

11.26-12.09

6-р цэцэрлэг эцэг эхчүүд, Төрийн байгууллагын эрэгтэй ажилчид

ЗДТГ

ГБХЗХГ

 

4

Олон нийтэд зориулсан жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг мессеж боловсруулж түгээх

 

11.26-12.10

Олон нийт

ГБХЗХГ-ЗХТ

 

НБХ

5

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг  зурагт хуудас, уриалга хэвлүүлэн тараах

11.26-12.10

Олон нийт

ГБХЗХГ-ЗХТ

Нийгмийн ажилтнууд

 

 

 

2016 оны XII дугаар сар 9-ний өдөр  Гэр бүлийн ордонд “Жендерийн мэдрэмжтэй бодлого” сургалт хэлэлцүүлэгийг Улаанбаатар хотын “Эрчүүд, эрүүл гэр бүл” ТББ Тэргүүн М.Цасчихэр чиглүүлэх ба 10:00-12:00 цагт Аймгийн засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтан, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, орон нутгийн төрийн өмчит байгууллагуудын удирдах түвшний эрэгтэй албан тушаалтнуудад, 14:00-16:00 цагт  Баян-өндөр сумын засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтан, Баян-өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, багын засаг дарга нар, нийгмийн ажилтнуудад сургалтыг хийхээр төлөвлөсөн байна.

 

Сургалтын хөтөлбөр

Өдөр

08:30 - 09:00

Бүртгэл

09:00 - 09:10

Тавтай морилно уу! Нээлт 

·         М.Цасчихэр, Эрчүүд-эрүүл гэр бүл төвийн Зохицуулагч   

·         Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар                 

09:10 - 10:00

Заяамал уу? Зохиомол уу?

Жендэрийн ялгаа нь нийгмийн бүтээл бөгөөд хүйс нь байгалийнх юм

10:00 - 11:00

Эрх мэдлийн алхалт

 Дасгал: жендэрийн ялгаатай байдал, хоцрогдол, хүртээмж                    

11:00 - 11:20

Жендэрийн үзэл баритлалыг бодлогод тусгах, Жендэрийн мэдрэмжтэй төсөл

10:20 - 11:30

Жендерийн асуудлыг тусгасан эсэхийг шалгах асуултууд,  Жендэрийн үзэл баримтлалыг бодлого үйл ажиллагаанд тусгах үе шат

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00