info@child.or.gov.mn      (+976) 70350136

ОНЫ ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ ХҮҮХДИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО


Image

Орхон аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит Оны шилдэг хүүхэд, анги хамт олон, хүүхдийн оролцооны байгууллага шалгаруулах сүлд модны наадам хүүхдийн ордонд боллоо. 
“Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Хүүхдийн оролцоо , өөрийн удирдлагын байгууллага, хамт олны удирдлага зохион байгуулалт”, Урлаг, Сурлага, “Эх орны түүх соёл, өв уламжлал”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс , ёс суртахууны чанар”, “Бүтээлч хөдөлмөр , мэргэжлийн чиг баримжаа” номинацид -21 хүүхэд, шилдэг тэргүүний- 8 анги, хүүхдийн оролцооны байгууллага-3-г Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, АЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Наранболд, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Сайнбилэг, Баян- Өндөр сумын засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын засаг дарга Зоригтбаяр, Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баасансүрэн, Боловсрол соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, Хүүхэд залуучуудын театрын дарга Д.Бэхбилэг нар тодрууллаа.

    

      

 

 

 

 

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00