info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДРИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Image

 Хүүхэд, өсвөр  үеийнхний  үзэл, бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах,  хүүхэдтэй хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад тэдний санал бодлыг  сонсож, хүүхдийн ашиг сонирхолыг дээдлэх, хамтран ажиллах, хүүхдэд ээлтэй засаглалыг хөгжүүлэх зорилго бүхий “Хүүхдээ сонсох өдөр”-ийг Баян-Өндөр сумын багууд амжилттай зохион явуулж 450 гаруй хүүхэд, 50 гаруй насанд хүрэгчид хамрагдсан байна.

Өөр өөрийн багийн онцлог нөхцөлд тохируулан багийн хүүхдийн өмнө тулгамдаж буй болон бэрхшээлтэй байгаа асуудлууд, цаашид хүүхэд багачуудынхаа оролцоотойгоор хамтын хүчээр зохион байгуулж болох үйл ажиллагааны талаар насанд хүрэгчид, шийдвэр гаргах түвшний хүмүүс хүүхэд багачуудынхаа үгийг сонслоо.

Баян-Өндөр сумын багуудад зохион байгуулагдсан “Хүүхдээ сонсох өдөр”-өөр  хүүхдээс гарсан саналууд:

Багийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд:

  • Гудамж талбайн гэрэлтүүлэг муу өглөө, орой явахад хүндрэлтэй учир  бүх гудамжинд гэрэлтүүлгийг гүйцээж тавьж өгөх
  • Камержуулалт байхгүй тул хүүхэд хүүхдээ дээрэмдэх асуудал гардаг
  • Нохой устгаад байгаа боловч золбин нохой маш их байна.Айлууд нохойгоо уядаггүй. Нохойтой өрхүүдийн нохойг халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад хамруулах, пайзжуулах.Иргэдэд нохойгоо хашаанаасаа гаргахгүй байх талаар шаардлага тавьж баймаар байна.
  • Айлууд үнс хогоо гудамжинд хаядаг. Хог ихээр гардаг ч, ачилт нь  удаан байдаг. Айл бүрт хог ялгах, хогийн сав байршуулах
  • Худагны хажуугийн  мөс их хальтарч унж бэртэх тохиолдол их байдаг. Иймээс мөсөө цэвэрлэж байх.
  • Хүмүүс хашаа руу их шийдэг. Үүнийг болиулмаар байна.
  • Хорооллын багуудад чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай хангалтгүй байгаа нь эвдэрчихсэн тоглох тоглоом нь хомс, нас насанд тохирсон тоглоомын  талбай байгуулах Жишээ нь. Зун нь  рольк, Хөл бөмбөг, сагс, волейбол, өвөл нь тэшүүрээр тоглох газартай болох, Спорт заал баг болгонд барих
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хүүхдийг тоож үздэггүй, төлбөр нэхдэг
  • Өрхийн эмчид үзүүлэхээр онош хэлдэггүй, тоног төхөөрөмжийн хүртээмж муу, оочир ихтэй байдаг
  • Нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байдаг. Сурагчдын унааны цагийг өөрчлөх, 13.30 гээд тарахад автобус явчихдаг, ахлах ангийн сурагчдыг маш их загнадаг, суулгадаггүй, хүүхэд их үед зогсоол дээр зогсдоггүй, эцсийн буудалдаа очдоггүй.
  • Багийн хэмжээнд номын сантай болох
  • Хулгай дээрэм гадуур болон сургууль дээр их байна. Иймд энэ байдлыг таслан зогсоох тал дээр анхаарах
  • Сургуулийн гуанз стандарт шаардлага хангадаггүй, байгаа зүйл нь гаднах дэлгүүрээс үнэтэй байдаг.
  • Архи зарахыг хориглосон өдөр согтуу хүн их байдаг
  • Нууцаар тамхи зардаг дэлгүүрүүдийг зогсоох
  • Интернет орчин, WIFI нийт багуудад бий болгох
  • Хурд  сааруулагч, тэмдэг тэмдэглэгээнд анхаарах, дутуу байгаа газруудад байрлуулах
  • Цахилгааны  ачааллын улмаас тог их тасардаг
  • Дулаарахаар гудамжны шавхайн асуудал их хүндрэлтэй байдаг үүнийг шийдвэрлэх
  • Хичээлийн давтлага үнэ төлбөртэй байдаг 

 

            

 

    

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00