info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГБХЗХГ-ын хамт олон Жаргалант суманд ажиллалаа.


Image

2017 оны 02 дугаар сарын 3-ны өдөр  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  зөвлөн туслах баг Жаргалант суманд тусгай удирдамжийн дагуу ажиллалаа. Удирдамжинд заагдсан дараах  ажил үүргийг хийж гүйцэтгэлээ.

1.    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч болон ЗДТГ-ын ажлын алба,  хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд нарт “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль” хамтарсан баг, хүүхдийн төлөө зөвлөлийн ажилллах чиг үүрэг болон Залуучуудын талаар баримталж байгаа бодлого  хийх ажлын   талаар мэдээлэл өглөө.

2.    ЕБС-ийн анги удирдсан багш нар эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө болон хүүхдийн эрхийн талаар сургалтыг хийлээ.

3.    ЕБС-ийн ахлах ангийн 70 гаруй сурагчдад” Харилцаа-Ёс зүйн”  талаар сургалтыг явууллаа.

4.    Хүүхдийн оролцооны байгууллагын 40 гаруй хүүхдүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ярилцлага зохион байгууллаа.

5.   СӨБ-ын байгууллагын нийт багш ажилтнуудад Хүүхэд хамгааллын бодлогын талаар ярьж, хуулиудын талаар  мэдээлэл өглөө.

6.   Хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж 30 хүүхдэд шинээр уншигчийн карт нээж, Дунд ангийн  80 хүүхдэд  танин мэдэхүйн Аха тэмцээнийг зохион явууллаа.

7.    Ажлын хэсэг цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

 

         

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00