info@child.or.gov.mn      (+976) 70350136

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН-2016


Image

 Нэг: Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхи бэхжүүлэх хүрээнд:

Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр шинээр батлагдсан хуулиудыг сурталчлах аймгийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, ХНХЯ  болон ГБХЗХГ-аас хууль сурталчлах багийг орон нутагтаа урьж ирүүлэн сум,багийн Засаг дарга, ЕБС-ын захирал, нийгмйин ажилтан,удирдах түвшний хүмүүсийг хамруулан хуулийн  сургалтуудыг зохион  байгууллаа.

 Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэстэй хамтран  эрх зүйн хөтөч нарт болон ”Хүүхэд харагч”-ийн эрх олгох   сургалтуудыг зохион байгуулж тайланг зохих газарт хүргэсэн.

Орхон аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 10 төвд 23 хүүхэд харагч ажиллаж байгаа бөгөөд энгийн 91, хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд хамрагдаж байна.

Монгол улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого,”Монгол залуу хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор  Аймгийн “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж, ИТХ –аар батлуулан хэрэгжүүлж байна.

Бүтээмжийн зөвлөлөөс “5 САЙН ҮЙЛС” аяныг 14 хоногийн хугацаатай зарлан дүгнэсний зэрэгцээ аяны хугацаанд хийсэн сайн зүйлүүд болон цаашид сайжруулах зүйлийн фото зурган мэдээлэл гаргаж, “Шилдэг ажлын байр”-уудыг шалгаруулан, дурсгалын цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа

Хүүхдийн байгууллагаас Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тайлан болон байгууллагын үйл ажиллагааны тайлан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж холбогдох газруудад хүргүүллээ.

Монгол улсын “2016 оны шилдэг хүүхдээр шалгарсан “Эрдэнэт цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч М.Намууны амжилт бүтээлийг  ЕБС-иудын хүүхдүүдэд сурталчлан алдаршуулав.

  2. Ажилтнуудын чадавхи бэхжүүлэх сургалт:

Байгууллагын дотоод сургалтын хөтөлбөрийнд дагуу 2016 онд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай” хууль, ““Хүүхэд харах үйлчлгээний тухай” хууль , “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хууль , “Нийтийн сонсголын тухай” хууль,  “Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгох нь”, “Нийгмийн даатгалын тухай” хууль, “Шудрага монгол хүний 7 дадал”,  “Цагийн менежмент үр дүн”  зэрэг сургалтуудыг  нийт ажилтан албан хаагчын дунд  зохион байгууллаа.

ХАХНХ-ын удирдах ажилтны зөвлөгөөн, МХТҮГ, Залуучуудын хөгжлийн төсөл,   Хүүхдэд ээлтэй орон нутаг, мэдээллийн сан, судалгаа, дэмжих удирдлага, манлайллын сургалтанд давхардсан тоогоор 6 ажилтан хамрагдаж мэдлэг,чадвараа дээшлүүлсэн.

Байгууллагын үйлчилгээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын сэдвээр арга зүйн  сургалтыг зохион байгуулаа.

Байгууллагын бодлогын зорилтын биелэлт, амжилт, алдаа, түүний шалтгаан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдлагын зүгээс “Удирдлага санхүүжилтийн тайлан”-г улирал бүр хийж, хамт олонд танилцууллаа. 

       3. Мэргэжил, арга зүйн туслалцаа:

Хүүхэд хамгааллын нэгж байгуулах сургалтыг ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон багийн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, хүүхдэд ээлтэй орон нутаг, гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрүүдийн талаарх 32  удаагийн сургалтанд 5426  хүн хамрагдав

Орон нутгийн хуулийн байгууллагууд, Багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан, “Хүүхдийн элч” нартай хамтран ажиллах гэрээ байгуулан, хүүхэдтэй ажиллагчдын сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу сар бүр зохион байгууллаа

Залуучууд хөгжлийн  төслийн сургалтанд хэлтсийн дарга болон залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч Ц.Оргилболд, Залуучуудын хөгжлийн төслийн чадавхжуулах сургалтанд ажилтан Л.Лхагвасүрэн, Хүүхдэд ээлтэй орон нутаг сургалтанд хэлтсийн дарга, хүүхдийн байгууллагын мэдээллийн сан, судалгааны ажлыг сайжруулах сургалтанд мэргэжилтэн Л.Отгонцэцэг нар хүүхэд хөгжил, төслийн ажилтны арга зүй, манлайлал, дэмжих удирдлагын чиглэлээр хамрагдлаа.

Төрийн албаны зөвлөл болон авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан 3 удаагийн сургалтанд мэргэжилтнүүдээ хамруулав

4. Орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаа:

Сум, багийн хүүхдийн төлөө зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагааг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, хамтарсан багийг гарын авлагаар ханган, арга зүйн сургалтанд хамруулж, 19 багийн 245 хүнийг хамрууллаа.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 24 хүүхдийн төлөө зөвлөлд 58 хүүхдийн төлөөлөл, багуудад 24 хүүхдийн элч ажиллаж байна.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан “Хүүхдийн хууль зүйн хороо”-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж,   батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу орон нутгийн “Номин” телевизтэй хамтран тодорхой асуудлыг хөндсөн “Хүүхдийн хуулийн цаг” 3 удаагийн цуврал нэвтрүүлгийг явууллаа.   

Хоёр: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хүрээнд:

2016-2017 оны хичээлийн жилд хүүхдийн дунд зохиох соёл хүмүүжлийн арга хэмжээний талаар хамтран ажилладаг 14 байгууллагаас санал  авч боловсруулан  нэгдсэн төлөвлөгөөнд тусгаж батлуулан ажиллаж байна.

“Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” хөгжлийн хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, ЕБС-иудын нийгмийн ажилтан, Хөгжил төлөвшлийн ажилтан, багийн нийгмийн ажилтан, хүүхдийн элч, хөгжлийн хөтөлбөрийн багш , сурагчид зэрэг 436 хүн оролцсон

Хүүхдийн ордонд 2016-2017 оны хичээлийн жилд 18 төрлийн хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт 300 гаруй  хүүхэд хамрагдан хичээллэж байна.

Хүүхдийн урлагийн Яргуй наадмын эхний шат ЕБС-иуд дээр зохион байгуулагдаж 850 гаруй хүүхэд хамрагдсан. II шатны шалгаруулалтанд 577 хүүхэд оролцож,  450 эцэг эхчүүд, багш нар үзэж сонирхлоо. Энэ наадмаас 117 хүүхэд шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. ЕБС-иудын 7-р сургууль, Наран, Баян-Өндөр цогцолбор сургуулиудын багш нар хүүхдүүдээ амжилттай бэлтгэн оролцуулсан.

МУСТА Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын нэрэмжит "Мөрөөдлийн аялгуу-2" нийтийн дууны хангайн бүсийн  уралдааныг зохион байгуулж явууллаа. Тус уралдаанд Архангай,  Булган, Хөвсгөл, Дархан уул, Сэлэнгэ, Орхон аймгийн авьяастан 56 хүүхэд оролцож авьяас чадвараа сорилоо. Уралдааны ахлах насны тэргүүн байрыг Архангай аймгийн Б.Доржжанцан, 2-р байрыг Орхон аймгийн Б.Үүрцайх, 3-р байрыг Булган аймгийн Д.Аззаяа нар эзлэв. Дунд насны тэргүүн байрыг Дархан-уул аймгийн М.Мандах, 2-р байрыг Булган аймгийн М.Баяржаргал, 3-р байрыг Орхон аймгийн П.Цогмандах нар тус тус эзлэв. Тус уралдааны дуэт дууны төрөлд Дархан уул аймгйин Э.Эрхэмбаяр,О.Учрал нар мөнгөн медаль хүртлээ

Монголын үндэсний ТВ-ийн Хүүхдийн редакцийн хамт олон  хэлтсийн үйл ажиллагаа болон Хүүхэд хамгааллын сайн үйлс төв, Хүчирхийлэлд өртөгсөдийг түр байршуулах, хамгаалах байр, Хүүхэд харах үйлчилгээний  тухай хууль Орхон аймагт хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах зорилгоор Хүүхэд харах үйлчилгээний 2 байрны  үйл ажиллагаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Найдвар төв, Гэр бүлийн  хөгжил дэвшил төсөлд хамрагдсан өрх, Хүүхдийн үндэсний дуу бүжгийн чуулгын тоглолтын бичлэгийг хийж улс даяар сурталчиллаа.

 “Би эстрадын дуучинаймгийн уралдаанд 41 хүүхэд оролцож 4 насны ангилалаас шалгарсан хүүхдүүд улсын уралдаанд оролцов.Улсын уралдаанд Жаргалант сумын 10-р ангийн сурагч Д.Үүүрцайх тэргүүн байранд шалгарч алтан медаль хүртлээ. Хүрэл тулга аймгийн яруу найргийн наадамд 35 хүүхэд оролцаж авъяас чадвараа сорив

Аймгийн 23-р цэцэрлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ардын дуу"-ны уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд цэцэрлэгийн 60 гаруй хүүхэд оролцож авъяас чадвараа сорив.

“Хүүхдийн ертөнц" зургийн уралдааныг 20-р цэцэрлэгтэй хамтран зохион байгуулж, 7600 хүүхэд хамрагдснаас 10 хүүхдийн бүтээл шалгарч, 5 хүүхдийн бүтээл улсын уралдаанд амжилттай оролцов

Хүүхдийн ордны дэргэдэх Топ загварын төвтэй хамтран "Монгол гоёл"  загвар өмсөгч, зохион бүтээгчдийн наадмыг зохион байгууллаа. Наадамд 35 хүүхэд хамрагдав

Аугаа их Ялалтын 71 жилийн ой, Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойг угтан “Дуут жагсаалч салаа“ шалгаруулах тэмцээнийг аймгийн цэргийн штаб, Скаутын холбоотой хамтран 5-р сарын 2-ны өдөр зохион явуулав.  ЕБС-ийн 10 багийн 220 гаруй суралцагчид оролцов

Гэр бүлийн хөгжил дэвшил хөтөлбөрийн өрхүүдэд “Гэр бүлийн харилцааны зарчим” сэдэвт сургалт зохион байгуулж 50 өрхийн  70 гаруй иргэн оролцов

Хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  УИХ-ын гишүүд болон төрийн байгууллагын ажилтнууд оролцсон уулзалтыг зохион байгуулав. Уулзалтанд 200 гаруй хүн хамрагдлаа

"Монгол бахархал" уулзалтыг зохион байгуулж, 105 хүүхэд хамрагдсан. Хотон ястангуудтай уулзаж, тэдний онцлог, амьдрал ахуйн талаар  хүүрнэсэн сонирхолтой уулзалт боллоо.

Монгол – Оросын найрамдлын сарын ажлыг сурталчлах ажлын хүрээнд “Орос дууг хэн сайн дуулах вэ? Аймгийн уралдааныг МОНН-тэй хамтран зохион байгууллаа. Уралдааныг  6–9, 10–12 дугаар ангийн хүүхэд, насанд хүрэгчид гэсэн 3 ангилалаар зохион байгууллаа. Уралдаанд 54 хүн хамрагдав.

“Эх орон-36” хөтөлбөрийн танхимын сургалтыг Ерөнхий боловсролын 8 сургуулийн 420 гаруй сурагчдад явуулав.

Хүүхдийн ордны  нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж 60 эцэг эх, 120 хүүхэд хамрагдсан. Хэлтэс, ордны үйл ажиллагааны талаар 100 хүнээс санал асуулга авч нэгтгэлээ.

Хүүхдийн оролцооны байгууллагын 2 дах шатлалын сургалтыг хуваарийн дагуу зохион явуулж, 750 гаруй хүүхэд хамрагдлаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас орон даяар  зохион байгуулсан “Нэг санаачилга – Нэг ажил” аяныг орон нутагтаа зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

ГБХЗХГ, БСУГ хамтран аяныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

“Хүүхдийн хүчирхийлэл” сургалтыг ГБХЗХГ, ЦГ, “Ариун хэлхээ” ТББ хамтран  багийн хэсгийн ахлагч нар, иргэд олон нийт, ЕБС-ийн багш ажилчдын хамруулан зохион байгуулж байна. Эхний сургалтыг Наран, Цагаанчулуут, Рашаант, Уртын гол багуудын хэсгийн ахлагч, иргэдэд  зохион байгуулж, 69 хүн хамрагдсан.

Аймгийн хэмжээнд “Хүүхдийн хүчирхийллийг тэг болгоё” нөлөөллийн ажил-  флаш моби-д  БСУГ, ЦГ, БТСГ болон 15 сургууль, 22 байгууллага, 24 цэцэрлэг, 3 их, дээд сургууль хуваарийн дагуу 530 гаруй хүн Амарын талбайд оролцож нийтээрээ бүжиглэн  уриалга гаргаж олон нийтэд сурталчиллаа.  

2016 оны жилийн эцсийн байдлаар 218  арга хэмжээнд 28985 хүүхэд, 6496 насанд хүрэгч хамрагдлаа. Үүнээс сургалт 54, чуулган 1, уралдаан тэмцээн 56, уулзалт ярилцлага 24, өдөрлөг 12 , судалгаа 9, бусад 62 арга хэмжээг зохион байгуулсан байна.

2. Зорилтот бүлгийн хүүхдийн хөгжил, төлөвшил, нийгэмшилд зориулсан ажил үйлчилгээ:

Аймгийн хэмжээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-д 15, “Найдвар” төвд 20 хүүхэд тус тус хамрагдаж байна. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж,  Хүүхэд  харах үйлчилгээний хууль гарсантай холбогдуулан  санхүүжилтийг хүүхэд харах үйлчилгээгээр дэмжиж, орон байрны асуудлыг  ЗДТГ-аас  орон нутгийн өмчийн байранд байрлуулж байна.

ХБ-тэй хүүхдээ  асарч байгаа 108 ээжийн нийгмийн даатгалыг ЗДТГ-аас орон нутгийн төсвөөс  сар бүр төлж байна.

Тус төвүүдэд хамрагддаг 60 гаруй хүүхдийг сар бүр эрүүл мэндийн үзлэгт оруулан, нарийн мэргэжлийн эмч нарт хагас жил тутам үзүүлж, эмчилгээ хийх тусгайлсан эмч гэрээгээр ажиллуулж байна.  Хүүхдийг сувилах, асрах, хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх , гарын дор материал ашиглан наамал, бэлэг дурсгалын зүйл хийлгэх гэх мэт үйлчилгээг үзүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдийг УБ хотын Гэрэл өөд төв рүү явуулж  10 хоногийн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан.

 ХБ-тэй хүүхэд, эцэг эх, олон нийтэд зөвлөгөө өгөх 3 удаагийн сургалт, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 140  эцэг эх, хүүхэд хамрагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төвийг гэр хорооллын өрхийн эмнэлэг,баг байсан байруудад  байршуулав. Энэхүү байрууд нь төвийн дулаанд холбогдсон  орон нутгийн өмчийн байр юм. Гэвч байрны хувьд тийм ч том биш учир  цаашид ХБХ-ийн хөгжлийн төв  барих газрын асуудлыг шийдвэрлэсэн.

Оюуны бэрхшээлтэй хүүхдийн Тусгай олимпийн   нэр заасан төрөлд  6 тамирчин оролцов. Оролцогчдын   зардал мөнгийг  ЗДТГ-аас санхүүжүүлэв.

Оюуны бэрхшээлтэй хүүхдийн 2017 оны 3-р сард Австри улсад болох өвлийн олимпийн сонгон шалгаруулалтын  гүйлтийн цана, цасны гуталтай  хоккэйн  төрөлд   Орхон аймгаас төлөөлж оролцсон тамрчдаас  улсаас 1 хүүхэд, Дарханд болсон  бүсийн тэмцээнээс 3 хүүхэд медаль авлаа.

ХБХ-ийн хөгжлийн төвүүд, Эцэг эхийн холбоог орон нутгийн хэмжээнд  Хүүхэд харах үйлчилгээний хуулийг мөрдлөгө болгон ажиллахыг  зөвлөж байна.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймгийн хэмжээнд 289 орчим  хүүхэд байна.Үүнээс  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай төвд 45 хүүхэд, тусгай сургалттай сургуульд 60, цэцэрлэгт 18 хүүхэд суралцах эрхээ эдэлж байна.

ХБ-тэй хүүхдүүдийн эцэг эхийг  сургах, чадваржуулах хүүхэдтэйгээ ажиллах сургалтыг НХҮХ-тэй хамтран 8 удаа зохион байгуулсан.

Зорилтот бүлгийн 50 өрхийг хөгжүүлэх, төлөвшүүлэх хөтөлбөрийн  хүрээнд 72 төрлийн үйл ажиллагаа үйлчилгээг үзүүлж тайланг олон нийтэд тавьж   ажлаа  дүгнэв. Хөтөлбөрт   хамрагдсан  иргэдэд  ОУБ- аас болон төсөл  хэрэгжүүлэгч  багуудаас хөндлөнгийн  үнэлгээ  хийхэд  хангалттай сайн үнэлгээ авлаа

Гэр бүлийн боловсрол олгох сургалт нөлөөллийн үйл ажиллагааг гэр бүл, залуучуудын дунд  4 удаа зохион байгуулав. 

Өрхүүдийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 6 өрхийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамруулсан бөгөөд 5 өрхийн байр сууцыг засахад дэмжлэг үзүүлж, 4 өрхөд ажлын байртай болоход нь аймгийн ЗДТГ, орон нутгийн төсвөөс санхүүгийн  дэмжлэг үзүүллээ.

Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн үнэ цэнэ үнэлэмж сургалтуудыг үе шаттай зохион байгуулж 6 удаагийн сургалтанд  420 гаруй иргэд оролцлоо.

      Гэр бүлд чиглэсэн цуврал радио хичээлийг FM104 -тэй хамтран зохион байгуулсан. Үгийн хүч ТББ-аас 300 өрхөд гэр бүлийн радио бэлэглэсэн

Зорилтот өрхийн төлөөлөл болгож ЗДТГ, Гэр бүлийн ордон ДЗОУБ-тай хамтран Дэнж багийн иргэн  А.Ариунболд С.Нямзаяа нарын гэр бүлийн ёслолыг  задгай талбайд тэмдэглэв

       3.Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төслийн хэрэгжилт:

Мэдлэг чадвартай, өөртэй итгэлтэй, амьдралын  ур чадвартай, эерэг зан үйлтэй залуучуудыг төлөвшүүлэх  зорилготой  амьдрах ухааны хичээлийг  тогтмол хичээллүүлж, 2016 оны эхний 5 сарын байдлаар   79 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 747 өсвөр үе, залуучууд хамрагдсан байна.

Өөрийн хүсэл зорилгоороо нэгдсэн залуучуудын   3 дэмжих бүлэгт,  6   клуб, дугуйланд  167 өсвөр үе, залуучууд хамрагдаж, 32 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, 3600 гаруй залуучуудыг хамрууллаа.

Залуучуудын хөгжлийн төв болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудтай хамтран нийт 483 үйл ажиллагааг зохион байгуулж 9735 өсвөр үе, залуучууд хамрагдсан байна.

Өсвөр үеийнхнийг өөрийгөө илэрхийлэх, манлайлал, харилцаа, илтгэх ур чадварт суралцуулах чиглэлээр 28  үйл ажиллагааг 10 байгууллагатай хамтран зохион байгуулж, 622  өсвөр үе, залуучуудыг хамрууллаа.

Амьдрах ухаан, хөдөлмөрлөх зан үйлийг төлөвшүүлж амьжиргааг сайжруулах, зөв дадал зуршилтай болгож биеэ зөв авч явах чадвар, ойлголт,  хандлагыгөсвөр үеийнхэнд хэвшүүлэх чиглэлээр 322 цагийн сургалтанд 692 зорилтот бүлгийн өсвөр үе залуучууд хамрагдлаа.

            Нөхөн үржихүйн эрүүл  мэнд,  гэр бүл төлөвлөлт, мэргэжил сонголт, ажил мэргэжлийн баримжаа олгох, үе тэнгийн сургагч бэлтгэх чиглэлээр   267 сургалт, өдөрлөгийг   зохион байгуулж  3208  өсвөр үе залуучууд хамрагдсан байна.

2016 оны байдлаар залуучуудын хөгжлийн төвд нийт  30 удаагийн  60 цагийн сургалтаар давтагдсан тоогоор  250 эмэгтэй, 50 эрэгтэй, нийт 300 залуучууд хамрагдсан байна.

Орхон аймгийн их, дээд сургууль, МСҮТ-д шинээр элсэн суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутнуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Оюутны эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн  үйл ажиллагаанд 4 сургуулийн нийт 238 оюутнууд хамрагдсан байна

Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуучуудын дэмжих бүлгийн уулзалт сургалтуудыг нийт 16 удаа зохион байгуулсан.

 Зохион байгуулагдсан дэмжих бүлгийн уулзалтуудын онцлог нь дэмжих бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарахад нөхцөл байдлыг бодитой үнэлэн зөв шийдвэр гаргах, сэтгэл зүйн дархлааг бий болгох, хүсэл мөрөөдөл зорилгоо тодорхойлох, ирээдүйгээ бодитоор харахад тусалсан нөлөөллийн уулзалт, сургалт, ярилцлага хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Манлайлагч клубээс ЕБС-ийн Эрдэм ахлах сургуулийн сурагчид болон МУИС-ОС-ийн оюутан залуучуудад Манлайллын сургалтыг явууллаа.

Ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуучуудын дэмжих бүлгийн нийт гишүүдийн өөртөө итгэх итгэл өмнөх үеийнхээс 30-57 хувиар нэмэгдсэн. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуучуудын дэмжих бүлгийн гишүүдийн 2 нь ажилтай болсон.

  4.Хүүхдийн оролцоог дэмжих стратегийн хэрэгжилт:

Аймгийн хэмжээнд хүүхдийн өөрийн удирдлагын 54 байгууллагад 1500 гаруй хүүхэд хамрагдаж байна

Аймгийн хүүхдийн 18-р чуулганыг “Амжилтын хөтөч” нэр, агуулгын дор зохион байгуулж 120 төлөөлөгч оролцлоо. Чуулганаар аймгийн хэмжээнд хүүхдийн оролцооны байгууллага, гишүүдийн  дунд тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн санал солилцохын зэрэгцээ аймгийн хүүхдийн оролцооны нэгдсэн төвийн тэргүүний сонгууль явагдлаа

Орхон аймгийн хүүхдийн байгууллагуудын нэгдсэн дүрэм, Хүүхдийн байгууллагын гишүүдийг шагнаж урамшуулах журам зэргийг боловсруулан гаргаж мөрдөж байна

Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны эрхийг хангах, тэдэнд ээлтэй засаглалыг дэмжих,  хүүхдийн санал, хүсэлт, үзэл бодлыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд улирал бүрийн эхний сарын 01-ны өдрийг  “Хүүхдээ сонсох өдөр”  болгосон аймгийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийн дагуу “Хүүхдээ сонсох өдөр”-ийн нээлтийг 2016.04.01-нд зохион байгуулж,  уулзалтыг 3 удаа зохион явуулж хүүхдээс гарсан саналыг эрэмбэлэн холбогдох газарт хүргүүлсэн.

БОАЖГ-тай хамтран Ногоон хөгжилд хүүхдийн оролцоо сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион явуулж ХОБ-ын 20 гаруй төлөөлөл оролцлоо.

Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Отгонтэнгэр их сургууль, ДЗМОУБ-ын Эрдэнэт орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаанбатар хот дах Орхон аймгийн залуучуудын холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн тэнхим хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “ ERDENET SCHOOLS DEBATING CHAMPIONSHIP ” тэмцээнийг зохион явуулж 50 гаруй хүүхэд хамрагдлаа

Хүүхдийн оролцооны байгууллагын гишүүдийн манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр ll-г Орхон аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хот дахь Орхон аймгийн залуучуудын холбоо, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Эрдэнэт орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн оролцооны байгууллагын гишүүдтэй уулзалт хийж, тухайн сургуулийн хэмжээнд хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагаа ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг сонсож, “Идэвхитэй залуу иргэд – Хүүхдийн байгууллагаа хэрхэн манлайлж ажиллах вэ?” сэдэвт сургалтыг зохион явууллаа.

Орхон аймаг 21 аймгаас анх удаагаа аймагтаа мэтгэлцээн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн эхний үйл ажиллагаа нь “200 мэтгэлцэгч бэлтгэх сургалт”-аар эхэлсэн ба 03-р сарын 02-03-ны өдрүүдэд нийт 16 цагийн 2 ээлжийн мэтгэлцээний сургалт зохион байгуулж нийт 350 сурагч уг сургалтанд хамрагдаж гэрчилгээ гардан авсан. Мэтгэлцээний мэдлэг олгох сургалт нь Мэтгэлцээний үндсэн ойлголт, мэтгэлцэгчийн үндсэн ур чадвар, мэтгэлцэгчийн илтгэх ур чадвар гэсэн 3-н үндсэн сэдэвтэйгээр явагдлаа.

Хүүхдийн байгууллагын ахлагч нарын сургалтыг зохион байгуулж 1-р шатлалын байгууллагын 38 ахлагч хамрагдлаа.

Хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагаанд бодит санхүүгийн дэмжлэг үзүүлэх төслийн уралдаанд 23 байгууллагаас 10 байгууллага шалгарч санхүүжилтээ аван ажиллаж байна.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг- Хүүхдийн оролцоо” хангайн бүсийн аймгуудын хүүхдийн III чуулганд Орхон аймгаас хүүхдийн оролцооны байгууллагын 5 хүүхэд, насанд хүрэгч 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож ll чуулганаас гарсан уриалгын хэрэгжилт, хөгжил оролцооны чиглэлээрх онцлог үйл ажиллагаагаа тайлагналаа.

Орон  нутгийн 7 телевиз, 2 сонин, 3 сайт  / МХТҮГwww.nac.gov.mn, АЗДТГwww.erdenet.mn, www.child.or.gov.mn /, 2 fasеbook хуудсанд Орхон аймгийн гэр бүл, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар pages, Орхон аймгийн хүүхдийн оролцооны байгууллага groups –т хүүхдийн  талаарх 27 мэдээ, мэдээллийг байрлуулж олон нийтэд сурталчилсан байна.

Гурав: Хүүхэд хамгаалал, үйлчилгээний хүрээнд:

1.     Хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн ажил

  Хүүхэд хамгааллын сарын аяныг 5-р сард  зохион байгуулж 15 ажил зохион байгуулахаар  төлөвлөгөө боловсруулан батлуулж бүрэн хэрэгжүүллээ.

             Хүүхэд хамгааллын сарын аян, хүүхдийн хөдөлмөрийн сарын аяны  талаарх мэдээллийг   орон нутгийн Номин, Мэдээллийн бирж, Тусгал, Сонор зэрэг ТВ-д   өгч, сурталчиллаа.

Анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудыг чадваржуулах зорилгоор “Нийгмийн ажилтан бидний хөтөч“ сургалт зохион байгуулж 40 гаруй нийгмийн ажилтан  Насан туршийн боловсрол төвийн  багш нар  оролцлоо.

            “Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд  хамгааллын тухай  хуулиудын  шторк”-ийг орон нутгийн 4 цахим хуудсуудаар тарааж,  олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа.

            Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох талаар сургалт сурталчилгааг ЕБ-н 16,17,18, эрдэм сургуулиуд, СӨБ-ын 8 цэцэрлэгийн багш, суралцагчид, эцэг эхчүүдэд зохион байгуулж, 650 гаруй хүмүүс хамрагдсан.

Баян-Өндөр сум, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Хүүхдэд ээлтэй гудамж “ төслийг  Уртын гол багийн Баянталын 1-р гудамжны нүүрэн хэсэгт зурж  хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцоо, хамтарсан баг, хүүхдийн хууль зүйн хороо, Хүүхдийн утас зэргийг зурган хэлбэрт оруулан  олон нийтэд хүргэлээ.

 “Хүүхдийн тусламжийн 108 утас”-ны тухай мэдээллийг ЕБ-ийн 23 сургуулийн нийгмийн ажилтнуудад явуулж, сургууль бүр утасны үйлчилгээний тухай мэдээлэл сурталчилгааг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулав.

2016 он гарсаар хүүхдийн утас 108-д 46 дуудлага,  70357200 утасанд 13 хүн хандаж зөвлөгөө мэдээлэл  хариу үйлчилгээ авсан байна.

Эрсдэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд, гэр бүлийг хяналтанд байлгах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилготой хүүхэд хамгааллын программтай болох асуудлаар УБ хотын  Флайкмакс ХХК-ны програмтай  танилцан судаллаа. Энэхүү программ зохиогч   нь программ зохиогоод байршуулахад 3,5 сая төгрөг хэрэгтэй нийт энэхүү программыг ашиглалтанд оруулахад 14 орчим сая  төгрөг зарцуулах тооцоо гаргав.

          2. Хамтарсан багийн кейс ажил үйлчилгээ:

Хүүхдийн утас 108-д 2016 онд нийтдээ 46 дуудлага ирсэн бөгөөд ирсэн дуудлагыг  төрлөөр нь ангилбал хүүхдийн эрх зөрчигдсөн-16, хамгаалал хүссэн-9,  зөвлөгөө хүссэн-7, мэдээлэл хүссэн-8, зорилтот бус-6 дуудлага байлаа. 2016 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн утаснаас болон хүмүүсийн биеэр ирсэн ирж өгсөн 116 кейс дээр ажиллаж хариу үйлчилгээ үзүүллээ.

3.Хүүхдийн халамж, асрамж, хамгааллын үйлчилгээ, түүнд амьдарч байгаа хүүхдэд зориулсан ажил үйлчилгээ:

Аймгийн хэмжээнд Энэрэл бүтэн өнчин хүүхдийн асрамжийн төвд 36 хүүхэд, Бадамлянхуа асрамжийн төвд 6 хүүхэд, Хүүхэд хамгааллын сайн үйлс төвд 20, Наран багт байрлах хүүхэд хөгжлийн төвд 15 хүүхэд хамрагдаж   өдрийн үйлчилгээ авч байна.  Хүүхэд хамгааллын төв, хөгжлийн төвүүдэд ихэвчлэн  өрх толгойлсон эцэгтэйгээ эсвэл эхтэйгээ амьдардаг, гэр бүлийн гишүүд нь архины хамааралтай  нэн ядуу өрхийн  эрсдэлд орох магадалалтай хүүхдүүд хамрагдаж байна.

 Эдгээр хүүхдүүд 100%  зохих шатны сургуульд хамрагдаж  улирал тутам эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна. Хүүхэд хамгааллын сайн үйлс төвийн хүүхдүүд хичээлийн бус цагаар    гар урлалаар төрөл бүтээл хийж сурсан байна. Эдгээр  хүүхдүүд   хийж бүтээсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргаж бусдад сурталчилсан.

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Найдвар,  ХБХ-ийн хөгжлийн төвүүдэд 35 хүүхэд хамрагдаж 1-4 сард  өдрийн үйлчилгээнд хамрагдлаа.

4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар  хийсэн ажил

Аймгийн хэмжээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-д 20, “Найдвар” төвд 24 хүүхэд тус тус хамрагдаж байна. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж, ЗДТГ-аас байр орон сууцаар ханган ажиллаж байна.  Тус төвүүдэд хамрагддаг 50 гаруй хүүхдийг сар бүр эрүүл мэндийн үзлэгт оруулан, нарийн мэргэжлийн эмч нарт хагас жил тутам үзүүлэн эмчлүүлж, сувилах, асрах, хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх , өдөр өнжүүлэх бүлэгт хамруулан  гарын дор материал ашиглан наамал, бэлэг дурсгалын зүйл хийлгэх гэх мэт үйлчилгээг үзүүлж байна.

ХБ-ийн улмаас байнгын хэвтэрт байгаа 15 хүүхдэд Хүүхдийн баярыг тохиолдуулан  ЗД-ын А/271 тоот захирамжаар  750,000 төгрөгийн  буцалтгүй мөнгөн тусламж үзүүллээ.  Эдгээр төвүүдийн   үйл ажиллагаа тогтмолжиж орчин нөхцөл сайжирсан.

ХБ-тэй хүүхдээ асарч байгаа 123 ээжийн нийгмийн даатгалыг ЗДТГ  орон нутгийн төсвөөс  шийдвэрлэж байна. ХБ-тэй хүүхэд залуучуудын тусгай олимп зохион байгуулж олимп-д  давхардсан тоогоор 100 гаруй  оюуны бэрхшээлтэй хүүхдүүд оролцлоо. ХБХ-ийн эцэг эхэд  зориулж нөхөн үржихүйн эрүүл мэнд , нийгмийн халамжийн хууль, нийгмийн даатгалын хуулиар мэдээлэл сургалт зохион байгуулав.

5.Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт:

Аймгийн хэмжээнд  насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын  байрны  жагсаалт хэрэгжилтийн байдалд  Хөдөлмөрийн хэлтэс, МХГ, ҮЭХ-той хамтран блокны үйлдвэр, нарийн боовны цех,барилгын материалын үйлдвэр,  ногооны талбай, хэрчсэн гурил,гоймонгийн цех, автобусны зогсоол, мал нядалгааны газар, арьс шир худалдан авч буй цэг, хүнс барааны зах, худалдааны төв, машин угаалга, массаж сауны газар хогийн төвлөрсөн цэгүүд зэрэг 36 аж ахуйн нэгжид  үзлэг шалгалт хийлээ. Үзлэг  шалгалтын үед дараахь ажлын байранд хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байлаа. Үүнд:  

- Хогийн цэг дээр- 4

- Жаргалант сумын ногооны талбайд-16

- Блок тоосгоны үйлдвэрт-3

- Хонь хяргалтын  ажилд- 4 

- Хоол үйлдвэрлэлийн зал танхимд-6

- Гэр хорооллын дэлгүүрт ээждээ тусалж байгаа-6 

- Хүнс ногооны зах дээр мах шулах, ногоо зөөх ажилд-4 хүүхэд байсан.

Нийт 3 удаагийн үзлэгээр 43 хүүхэд байгаагийн хориглосон ажлын байранд 11 хүүхэд  аав ээждээ тусалж байгаа нэрийдлээр ажиллаж байв. Эдгээр хүүхдүүдийн 9-нь 16 настай байсан. Хүүхдүүд болон  эцэг эхэд   зөвлөгөө өгч  хууль дүрэм журам танилцууллаа.

Хөдөлмөр эрхэлдэг болон эрхэлж болзошгүй  хүүхдүүдийн гэр бүлийн гишүүдэд  сургалт зохион байгуулж 80 гаруй хүн хамрууллаа.  

Хүүхэд хамгааллын Сайн үйлс төвөөс Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдээс гэнэтийн ослын даатгалд 20 хүүхдийг хамруулж, хүүхдүүдэд урлахуйн ухааны хичээлүүд сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 40 гаруй хүүхдийг хамруулжээ.

Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дунд  "Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье, чанартай боловсролд за гэж хэлье" хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт  100 гаруй хүүхдүүд оролцлоо. Мөн Насан туршийн боловсролын багш нар нийгмийн ажилтнуудад хүүхдийн хөдөлмөрийн сарын аяны нээлт үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч сургалт зохион байгуулав. Нийт  40 гаруй хүн оролцлоо.  Орон нутгийн зургаан ТВ-ээр сурталчлав.

Хогийн цэг дээр амьдарч байгаа айл өрхийн хүүхдүүд хог түүж болзошгүй тул тэдний эцэг эхэд хандлага өөрчлөх сургалт зохион байгуулав. 28 насанд хүрэгч 11 хүүхэд хамрагдлаа.

Жаргалант сумын дунд сургуулийн 8-11-р ангийн ногоон талбай дээр ажиллаж болзошгүй 40 хүүхдийн дунд Хүүхдэд аюултай ажил сэдвээр сургалт зохион байгуулав.

Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд нөлөөллийн хэд хэдэн уралдаан тэмцээн зохион байгуулав. Давхардсан тоогоор 200-аад хүүхэд хамрагдлаа

                           Дөрөв: Мэдээлэл судалгаа, мониторингийн  хүрээнд:

1.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого стратегийн хэрэгжилтэд хийсэн мониторинг:

Дэвшүүлсэн зорилтын биелэлт, амжилт, алдаа, түүний өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаа зохих хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хяналт шалгалтаар тогтоож, цаашдын зорилтыг тодорхойлон ажиллаж байна.

            2016 оны жилийн эцсийн байдлаар нийт мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд 421 асуудал, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 246 ажил асуудал төлөвлөснөөс 95.5 хувь хэрэгжсэн байна.

2016 оны  жилийн эцсийн  байдлаар хүүхдийн дунд зохиосон үйл ажиллагаанд 54 удаа, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд 4 удаа, байгууллагын сар бүрийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд 12 удаа, үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд 12 удаа, улирал бүрийн үйл ажиллагаа зэрэг нийт 62 үйл ажиллагаанд хяналт шинжилгээ,үнэлгээ хийж дүгнэлт гаргалаа.

            Аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилтнууд, ЕБС-ийн Нийгмийн ажилтан, Хүүхдийн элч нарын үйл ажиллагааны явц, үр дүнд 12 удаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлээ

Аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас байгууллагад хийгдсэн шалгалтын зарим асуудалд дүгнэлт хийж, аймгийн ХШҮ-ний тасгийн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж  байна.

Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын бодлого, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тооцон, тайланг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хагас жил тутамд хүргүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах тухай тушаал гарган хэрэгжүүлж байна. 

2.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлаарх хийсэн судалгаа, үр дүн:

2016 онд 8 удаа аймгийн хүүхдийн хөгжил хамгааллын болон хүүхдийн эрхийн зөрчлийн байдалд судалгаа дүгнэлт хийлээ.

Аймгийн хэмжээнд 18-25 насны залуучуудаас эрэлт хэрэгцээний, өсвөр үеийн хүүхэд багачуудаас сэтгэл ханамжийн, хүүхдийн оролцооны байгууллагын болон  зорилтот бүлгийн хүүхдээс зохиогдож буй арга хэмжээний  талаарх үнэлгээ, судалгаа, саналыг хүлээн авч  нэгтгэн дүгнэж ажиллаж байна.

Судалгааны мөрөөр хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж хамгаалах, эцэг эхийн эрх үүргийг сайжруулах, хүүхдийн хууль ёс зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхэд, эцэг эх, олон нийтэд зөвлөгөө өгөх 48  удаагийн сургалт, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 11453 эцэг эх, хүүхэд хамрагдлаа

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00