info@child.or.gov.mn      (+976) 70350136

АЖИЛД АВАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


Image

 ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ  ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН   АЖЛЫН БАЙРАНД  АЖИЛТАН АВАХ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

             2018 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн 20.3 заалт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны А/07 тоот тушаалыг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвийн ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нээлттэй  зарлаж байна.

                            Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго.

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын залуучуудын хөгжлийн төвийн оролцоо-хамтын ажиллагаа хариуцсан ажилтан, сургалт хариуцсан ажилтан, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн Ажлын албаны нарийн бичиг албан тушаалуудын  сул орон тоог сонирхогч  залуучуудаас  өрсөлдүүлэн шалгаруулж  авахад оршино.

                            Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл  

      Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

  ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

  ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

  “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

  ”Туршлагын шаардлага”: Тухайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

      Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Орхон аймгийн Засаг даргын даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /Хүүхдийн ордон/  302 тоот өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09.00-12.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд: 

         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/

         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;

         Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

         Ажил байдлын тодорхойлолт;

         Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа 

     Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана. 

      2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд  доорхи байдлаар зохион байгуулна. 

 

1.  Ерөнхий мэдлэг, ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорил, гадаад хэл, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт/

2.  Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

 

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны А/07 тоот тушаалаар баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна

 

 

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АЖИЛТНУУДЫН  АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Байгууллагын нэр

Нэгжийн нэр

Албан тушаал

Орон тоо

Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

Нэр

Хариуцсан асуудал

Ангилалзэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

 

 

1

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Залуучуудын хөгжлийн төв

Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн Ажлын албаны нарийн бичиг

Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тогтмолхэвийн үйл ажиллагааг хангах

ТҮ-6

1

Дээд,

магистр

Нийгмийн ажилтан, менежер, эрх зүйч

Төрийн болон бизнесийн удирдлагын менежер

 



 

 

Тухайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх

Багаар ажиллах, үр дүнд суурилсан төлөвлөлт  хийх, удирдан зохион байгуулах чадварыг зохио тзүвшинд эзэмшсэн байх

 

2

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Залуучуудын хөгжлийн төв

Төвийн сургалт хариуцсан ажилтан

Төвөөс хариуцан явуулж буй сургалтыг зохион байгуулж, үйлчилгээ үзүүлэх

ТҮ-6

1

Дээд

Бакалавр

Багш

 Нийгэм хүмүүнлэгийн болон байгалийн ухааны багш

  Тухайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх

Багаар ажиллах, үр дүнд суурилсан төлөвлөлт  хийх, удирдан зохион байгуулах чадварыг зохио тзүвшинд эзэмшсэн байх

 

 

3

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Залуучуудын хөгжлийн төв

Төвийн оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан

Төвийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

ТҮ-6

1

Дээд

Бакалавр

Нийгмийн ажилтан, менежер

Төрийн болон бизнесийн удирдлага

  Тухайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх

Багаар ажиллах, үр дүнд суурилсан төлөвлөлт  хийх, удирдан зохион байгуулах чадварыг зохио тзүвшинд эзэмшсэн байх

 

 

                               

 

   Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газрын 99352216 утсаар холбогдож лавлагаа авч  болно.

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж,  Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль-тай танилцаж,  бэлдэнэ үү.  

                    ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00