info@child.or.gov.mn      (+976) 70350136

''АЗ ЖАРГАЛЫН 1000 АЛХАМ ТАЙВАН ЖАГСААЛ'' 3 сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа


Image

“АЗ ЖАРГАЛЫН 1000 АЛХАМ” тайван жагсаал 3 дугаар сарын 8-нд 6 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийлэл даван туулагчдыг буруутгах хандлагыг зогсоохыг уриалан “Women`s March” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг, хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ЭСЭРГҮҮЦЛЭЭ УРЛАГААР ДАМЖУУЛАН ТЭМЦЭХ, ШААРДАХЫГ уриалдгаараа онцлогтой. Тайван жагсаалд Орхон аймгийн МУИС, ШУТИС, ХААМСҮТ, Орхон МСҮТ-ийн оюутан залуусаа хамруулан Монголын эмэгтэйчүүдийн сан, Орхон аймгийн Насан туршийн боловсролын төвийн дэмжлэгтэйгээр ГБХЗХГ-ын Залуучууд хөгжлийн төв, Хөөрхөн зүрхнүүд аян ТББ, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дэргэдэх сумын залуучуудын зөвлөл, Монфемнет Үндэсний сүлжээнээс бэлтгэсэн Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх SASA! Активист “Хүний эрхийн төлөө тэмцэгч нар”, Хөгжлийн өндөрлөг ТББ, Эрдэнэт Сороптимуст ТББ-ын дэргэдэх “Шүүдэр охидын төв”, MIKH DOZI fashion house, Орхон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Цэргийн штаб”, Орхон аймгийн Замын цагдаагийн газар, Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа. 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00