info@child.or.gov.mn      (+976) 70350136

АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАГДАН ЭХНИЙ ХУРЛАА ХУРАЛДУУЛЛАА

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засаг Даргын 2018 оны 02-р сарын 26-ны өдрийн А/92 дугаар захирамжийн дагуу 17 гишүүдтэй байгуулагдсан залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл 2018.04.04-ний өдөр АЗДТГ-т 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр эхний хурлаа амжилттай зохион байгууллаа. Хуралдаанаар салбар зөвлөлийн захирамжийг гишүүдэд танилцуулж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, салбар зөвлөлийн дүрэм, аймгийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр /2016-2021/-ийн хэрэгжилтийн байдал, ЗХТ-ийн дүрэм, үйл ажиллагаа, төлөвлөгөөг танилцууллаа.
Уг хурлаар аймгийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн ажлын хэсгийг шинэчлэх, салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд дахин санал авахаар хэлэлцэж шийдвэрлэлээ 

  Байршил
  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00