info@child.or.gov.mn      (+976) 70350136

" Аавын хайр" сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа

" Аавын хайр" сургалт, нөлөөллийн ажлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ДЗОУБ, Баян-өндөр сум хамтран амжилттай зохион байгууллаа. Гэр бүл, үр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа өрх толгойлсон эцгүүдэд сэтгэлийн дэм өгч, урам хайрлах ,тэдэнд шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг олгох олгосон үр дүнтэй сургалт боллоо. Мөн эрчүүдийн дунд авхаалж сорьсон тэмцээнийг сургалтын сэдвийн агуулгаас оролцуулан нөлөөллийн ажлыг зохион байгуулж, сургалтанд хүрэлцэн ирсэн аавууд тэмцээнд идэвхтэй оролцсон. Сургалтанд “Аавын нөлөө хүүхдийн хүмүүжилд “ сэдвээр гэр бүл судлаач СХУ-ны магистр Б. Батхүү, Эрүүл мэндийн даатгалын багц хууль болон орон нутгийн хэмжээнд эм хөнгөлөлттэй олгодог эмийн сан эмнэлгийн талаарх мэдээлэллийг НДХ-ийн байцаагч М.Бумаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон ажлын түр байр, нийтийг хамарсан ажил, ажлын байрны зар мэдээлэл, хөдөлмөр зуучлалын талаарх мэдээллийг ХХҮГ-ын мэргэжилтэн Ц. Уранчимэг, ‘’Аавын нөлөө хүүхдийн хүмүүжил’’ сэдвээр Гэр бүлийн радиогийн эрхлэгч гэр бүл судлаач Б. Батхүү, ‘’Хүмүүжлийн эерэг аргууд аавуудад зөвлөмж’’ сэдвээр Гэр бүл, боловсролын багш Д. Буянхишиг нар илтгэл тавьж аавуудад хэрэгтэй шаардлагатай мэдээллийг өглөө. 

  Байршил
  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00