info@child.or.gov.mn      (+976) 70350136

Сэтгэлзүйч Э.Бямбасүрэн: Хүүхдээрээ сонголт хийлгэж, түүнд байнга анхаарал халамж тавих хэрэгтэй.


Image

1.Хүүхдийг хэрхэн магтах вэ

  • Юу олж харснаа дүрслэн магтах  /хөөх энэ их ажлыг яаж хийгээ вэ? Зөндөө түлээ хөрөөдөөд хагалчихаж. Тэгээд тун нямбай хураасан байна гэх мэт/
  • Юу мэдэрч байгаагаа  дүрслэн магтах /гэр ямар цэвэрхэн байна вэ? Ийм цэвэрхэн гэрт байх ч үнэхээр сайхан санагдаж байна шүү/
  • Хүүхдийн зан байдлыг тодорхой үг өгүүлбэрээр хэлэх /миний хүү тоглоомоо ямар цэгцтэй тавиа вэ? Эвлүүлдэг тоглоомоо бүгдийг нь тусд нь хайрцганд хийсэн байна үүнийг л жинхэнэ эмх цэгц гэнэ дээ /

Магтаалтай холбоотой анхаарах зүйлс:

Магтаалыг хүүхдийнхээ нас, аливааг хийж чадах чадварт нь тохируулан хэлэх

Өмнө болсон бүтэлгүй явдлыг эргэн сануулсан магтаал сайшаал хэлж болохгүй

Хэтэрхий хөөргөн магтах нь хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд нь садаа болдог

Хүүхэддээ магтаалыг цагийг нь олж, хэрэгтэй үед нь хэлэх хэрэгтэй

Магтахдаа материаллаг хэлбэрийн шагналыг хэтрүүлж болохгүй

2.Өөрийн үнэлэмжийг хэрхэн дээшлүүлэх вэ?

  • Өөрийнхөө талаар буруу төсөөлөлтэй болсон хүүхдэд урам хайрлан бодлыг нь өөрчил.
  • Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй мэтээр сонсго.
  • Хүүхдийнхээ хүсэлд боломж олго.
  • Хүүхэддээ бага насанд нь тохиолдсон сайн сайхан зүйлсээс ярьж өг
  • Хүүхэд дураараа аашлаад байвал түүнд өөрийнхөө үзэл бодлыг тайлбарлан ойлгуулах
  • Хүүхдийнхээ бие даасан байдлыг хэрхэн дэмжих вэ?
  • Сонголт хийх боломж олгох
  • Хүүхдийнхээ хичээл зүтгэлд хүндэтгэлтэй хандах
  • Хэтэрхий олон асуулт тавихгүй байх
  • Асуусан асуултанд нь хариулах гэж яарахын оронд хариултыг нь өөрт нь үлдээх, өөрөөс нь эргүүлэх асуух
  • Эрэл хайгуулыг бие даан хийлгэж сургах
  • Хүүхдээ өөр өөртөө эзэн  байхад сургах
  • Зарим нэг зүйлийг анзаараагүй мэт өнгөрөөх
  • Хүүхэддээ хариулдах боломж өгөх
  • Хүүхэд тань ямар нэг зүйлийг яг одоо ч хийхэд бэлэн байвал түүний хүслийг хүндэтгэх

3.Хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах вэ?

  • Хүүхдийнхээ асуудлыг түүнтэй хамтран шийдээрэй

/Хүүхдийнхээ асуудлыг өмнөөс нь дур мэдэн шийдэх нь түүнийг аливаа зүйлд идэвхи зүтгэлгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй, хариуцлагагүй нэгэн болгодог./

  • Гэр бүлдээ тохиолдсон зарим нэг бэрхшээлтэй асуудлыг хүүхдээсээ бүү нуугаарай.

/Амьдрал их амархан байдаг/ гэдэг бодлыг өөрчилж, амьдралын ухаан суулгахад онцгой ач холбогдолтой

  •  Хүүхэддээ ажил хөдөлмөр хийхийг сургаж, аливаа асуудлын  учрыг ойлгуулах.

/санаачлагатай, хөдөлмөрч зан үйлд сургахад онцгой ач холбогдолтой/

  • Хүүхэддээ хэлэх гэсэн санаагаа товчхон үгээр илэрхийлэх, бичгээр бичиж үлдээх

/хүүхдүүд цөөн, санаанд нь үлдхээр хэдхэн үгээр хэлбэл илүү хурдан тусгаж авдаг, бичгээр үлдээх нь хүүхдэд илүү сонин санагдаж тусгаж авдаг/

4.Хэрхэн хүмүүжүүлэх вэ?

  • Хүүхдийн дэргэд уураа гаргахгүй тэвчиж сур
  • Дургүйцэж байгаагаа маш ойлгомжтой илэрхийл
  • Хүүхдээсээ юу хүсч, хүлээж байгаагаа ойлгуул мөн тэднийг ойлго
  • Алдаагаа яаж засаж болохыг хүүхэддээ хэлж өгөх
  • Хүүхдээрээ сонголт хийлгэ, түүнд анхаарал халамж тавь
  • Ямар нэг хориг тогтоогоод үз, хамгийн гол нь түүнтэй ярилц 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00