info@child.or.gov.mn      (+976) 70350136

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ САЙН ДУРЫН БҮЛГЭМ”-ИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Image

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийг ажиллуулах Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах, ЕБС-ын өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ болон аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн гишүүдэд эрх зүйн мэдлэг мэдээлэл өгч чадавхижуулах сургалт явуулан, гишүүдэд энгэрийн тэмдэг гардуулан өглөө.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00