info@child.or.gov.mn      (+976) 70350136

22 ЦАГААС ӨМНӨ УНТДАГ ХҮҮХДҮҮД ӨНДӨР БОЛДОГ


Image

Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй. Шөнийн 21-22 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт (дунд чөмөг) ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхдийг өндөр болгодог. Мөн судалгаагаар хангалттай унтаж амардаг хүүхдүүд анхаарал төвлөрөлт, бүтээмж илүү сайтай, сургууль дээр үзсэн хичээлээ илүү сайн ойлгодог болохыг баталжээ. Түүнчлэн бага наснаасаа унтах зөв дадлыг хэвшүүлснээр насанд хүрсэн хойноо Алцгеймер өвчин тусах магадлал буурдаг байна. Нэгэнт өвчилсөн тохиолдолд өвчний явцыг удаашруулахын тулд хангалттай унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг гэнэ. Хүүхдийн бага насандаа олж авсан амьдралын хэвшил насан туршдаа хэвээр хадгалагддаг учир эцэг эхчүүд хүүхдээ зөв унтаж амрах дадлыг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Зөв хэвшилтэй хүүхэд эрүүл мэнд, биеийн хөгжил, сэтгэл санааны хувьд эерэг байдаг.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00