info@child.or.gov.mn      (+976) 70350136

Аз жаргалтай гэр бүлийн нууц нь энгийн зүйлсээс эхэлдэг.


Image

Аз жаргалтай гэр бүлийн нууц нь энгийн зүйлсээс эхэлдэг.

  • Гэр бүлийн аз жаргалын нууц нь энгийн зүйлээс эхэлдэг. Энэхүү энгийн зүйлийг хэдхэн үгээр илэрхийлбэл, ярьж, сонсч, хүлээн зөвшөөрч, өгч, авч чаддаг байхад л оршино. Ялангуяа өөрийгөө бусдын байр суурин дээр тавьж гаднаас нь дүгнэж сурах хэрэгтэй.  
  • Хань тань чухам ямар алдаа гаргаж Таныг гомдоосныг өөрөөр нь таалгах гэж битгий “гүрийгээрэй”. Зүгээр л юунаас болж гомдсон, ямар буруу зүйл хийснийг нь шууд хэлэх нь хамгийн зөв шийдвэр. Гэхдээ чанга хашхиралгүй, гомдол шүүмж тавилгүй эелдгээр тайлбарлаж сурах нь зүйтэй.
  • Хань тань Таныг огт хүндэлдэггүй л биш бол эелдгээр хэлсэн үгсийг эргэцүүлж, алдаагаа засахыг хичээх нь гарцаагүй. Хосууд ямар ч үед бүх зүйлийн талаар нээлттэй ярилцаж, санал бодлоо байнга солилцдог байх нь хамгаас чухал.
  • Ханийнхаа дутагдалтай талыг байнга шүүмжилж, үргэлж бүх зүйлд сэтгэл дундуур мэт гомдоллож, янз бүрийн зүйл нэхэж шаардах эсвэл байнга түүнийг дорд үзэн шоолох, өөрийгөө зөвтгөн тэмцэлдэх зэрэг нь харилцааг сүйтгэгч үндсэн чанарууд юм.
  •  Ханийгаа уучилж сурах нь хамгийн гайхалтай чанар. Хүн бүр нийгмийн амьдралд хөл нийлүүлэн алхахдаа элдэв асуудалтай байнга тулгардаг. Үүнээс үүдэлтэй гомдол, цөхрөл хуримтлагдсаар санаатай болон санамсаргүй байдлаар илэрхийлсэн таагүй үгсийн цогц болох нь бий. Тиймээс дэргэдэх хүнээсээ сонссон болгоомжгүй үгсийг уучилж сурах нь зүйтэй.
  • болохгүй. Та түүний хэлсэн зүйлийн мөн чанарыг ойлгосноор гаргасан үйлдлийг нь ойлгоно гэсэн үг. Харилцан ойлголцол нь дотно байдлын эхний алхам гэдгийг хүн бүр мэддэг. Аз жаргалтай хос үргэлж бие биедээ хайраа чөлөөтэй илэрхийлдэг.
  • Та ханиараа бахарх. Хэн нэгнийг, ялангуяа ханиа “өөрчлөгд, шинэ хүн болооч” гэж ятган шаардаж болохгүй. Учир нь энэ бол бараг л боломжгүй зүйл. Нөгөө талаар ямар ч хүн өөрийнхөөрөө байх бүрэн эрхтэй. Тиймээс түүнийг өөрчлөх хандлагаа арай өөрөөр илэрхийлж байх нь зүйтэй.
  •  Хамгийн гол нь өдөр бүр, цаг тутам гэр бүлийн харилцаандаа анхаарч, гаргасан алдаагаа засч, алдаагаа давтахаас зайлсхийж сурах ёстойг мартаж болохгүй.

Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо сэтгэл зүйн хувьд маш ялгаатай.

ЭРЭГТЭЙЧҮҮД, Логик сэтгэлгээ сайтай Нэгтгэх дуртай Аливаа зүйлийг ерөнхийд нь хүлээн авдаг Тодорхойгүй зүйлд татагдах эрсдэлтэй Романтикийг чухалчилдаг Орон зай, цаг хугацаагаар баримжаалах дуртай Техник талдаа гаргууд Амжилтад хүрэхийг илүүд үздэг Манлайлагч байх сонирхолтой Шинэ зүйлд татагддаг Эмэгтэйнхээ анхдагч байх хүсэлтэй Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүйн онцлог ялгаа

 

 

ЭМЭГТЭЙЧҮҮД Мэдрэмж, зөн совин сайтай Дүн шинжилгээ хийх дуртай Жижиг сажиг гэлтгүй бүхнийг анхаардаг Бодит зүйлд итгэх дуртай Туршлага дээр тулгуурладаг Гар биеээрээ бүрэн мэдэрч хэмжихийг илүүд үздэг Нигүүлсэнгүй талдаа авьяастай Эргэн тойрныхонтойгоо харилцахад илүү анхаардаг Нийтэч байх чадвартай Дүрэм журам баримтлахыг чухалчилдаг Адилгүй, цор ганц байхыг хүсэх зэрэг давуу мөртлөө тэс өөр шинж чанаруудаар илэрдэг.