info@child.or.gov.mn      (+976) 70350136

‘’ОХИД-ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ’’ ОХИДЫН ЧУУЛГАН БОЛЛОО


Image

‘’Охид-Гэрэлт ирээдүй’’ охидын чуулган зохион байгуулагдлаа. Тус чуулганаар өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, эрхээ хэрхэн хамгаалах талаар хэлэлцсэн бөгөөд  ЕБС-ийн 150 гаруй сурагч, анги удирдсан багш, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл  оролцов. Чуулганд “Өсвөр насны охидыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх нь” талаарх мэдээллийг Хүүхдийн байцаагч Б.Сарангоо, ГБХГХУС-ажилтан Ц.Ганчимэг, “Охидын шивнээ” илтгэлийг Өсвөр үеийн кабинетийн их эмч Б.Хулан, “Хүүхдийн хүмүүжилд эцэг эх нөлөөлөх нь” илтгэлийг IV сургуулийн ЭЭЗ-ийн тэргүүлэгч гишүүн Б.Булганчимэг, “Охид бидний оролцоо нийгэмд нөлөөлөх нь” илтгэлийг Охидын “Шүүдэр” төвийн гишүүн сурагч О.Мөнхзаяа, “Бид үүнийг хүсч байна” илтгэлийг 6-р ангийн сурагч Б.Мишээл нар илтгэл тавьж, харилцаа /охид гэр бүл нийгэм/, ГХХЖЗөрчил цахим хэрэглээ, эрүүл мэнд нөхөн үржихүй, сэдэвт салбар хэлэлцүүлэгүүдээр үргэлжлэн явагдсан юм.

Тус арга хэмжээг Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрдэнэт Сороптимист ТББ хамтран зохион байгууллаа. Чуулганаас гарсан шийдлийг холбогдох байгууллагуудад зөвлөмж болгон хүргүүлэх аж.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00