Өсвөр үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлуудын нэг нь охидын жирэмслэлт юм. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насныхны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон олон охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо хязгаарладаг бөгөөд түүнийгээ нууж, айж сэтгэл санаа тогтвортой бус байснаар цусны даралт ихсэх, цус багадах, бохирдох, дутуу төрөх, зориулалтын бус газарт төрж байгаа нь охид өөрсдийн эрүүл мэндээ маш ноцтойгоор хохироож байна. Жирэмсэлсэн охидын ихэнх нь хүсээгүй үедээ, тохиолдлын байдлаар, гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс төв суурин газрын охид үр хөндүүлэх, хөдөөгийн охид хүсээгүй хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог. Аль ч замыг сонгосон эцэг эхдээ зэмлүүлэх, үе тэнгийнхнээсээ ичиж зовох, ирээдүйдээ итгэл алдрах, эмнэлгийн тусламж авахаас айх зэрэг сэтгэлийн дарамтанд ордог. Тоглон наадаж, сурч боловсорч, баяр баясгалангаар бялхаж байх учиртай гэнэн томоогүй хүүхэд насандаа алдаж эндээд жирэмсэлсэн охидыг хамгийн дотны хүмүүс болох эцэг эх нь хүртэл буруутгаж зэмлэдэг нь тэднийг буруу шийдвэр гаргахад хүргэдэг.
Судалгаанаас үзвэл өсвөр насныхан дунджаар 16-17 насандаа жирэмслэхээс болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүйгээр бэлгийн харьцаанд ордог байна. Хүүхдүүдийн дунд анхны бэлгийн харьцаагаар жирэмслэдэггүй гэх зэрэг буруу ойлголт ам дамжин яригддаг. Гэтэл тэд хүссэн үедээ үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө авах хязгаарлагдмал байгаа нь охидыг хүсээгүй үедээ жирэмслэхэд хүргэж байна. Жирэмсэлсэн эсэхээ мэдэхгүй, мэдсэн ч хэнд хандахаа мэдэхгүй айж ичиж явсаар үр хөндөж болох хугацаа өнгөрсөн хойно аргагүй хэвлий нь томорсон үед эмнэлэгт хандах нь цөөнгүй байдаг.
Өсвөр насны охид хэрхэн хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх вэ?
Өсвөр насныхан хүсээгүй жирэмcлэлтээс урьдчилан сэргийлэх олон арга байдаг бөгөөд хамгийн энгийн амьдралд ойр ашиглаж болох зөвлөмжийг санал болгож байна.
- Бэлгийн боловсролын мэдлэгээ сайжруулах
- Эцэг эх ойр дотныхондоо илэн далангүй бэлгийн зан байдлын талаар нээлттэй ярилцах
- Бэлгийн харьцаанд орохдоо тогтмол бэлгэвч болон жирэмснээс хамгаалах хэрэгслийг хэрэглэх /жирэмслэхээс хамгаалах эм, охидын ерөндөг,зайлшгүй тохиолдолд 72 цагийн эмийг эмчийн заавраар хэрэглэх/
- Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн дэргэдэхэмэгтэйчүүдийн эмч болон Өсвөр үеийн кабинетийн эмчид хандаж зөвлөгөө зөвлөмжийг үнэ төлбөргүй авах боломжтой.
- Мөн хувийн эмнэлгүүд нь гэр бүл төлөвлөлтийнийн асуудлаар хувь хүний бэлгийн хэрэгцээнд тохирсон мэдээ мэдээлэл нууцыг чандлан сахиж, жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зөвлөгөө өгдөг.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 3 Онлайн
- 104 Өнөөдөр
- 238 Өчигдөр
- 547 Долоо хоногт
- 2250 Сүүлийн сард
- 230534 Нийт хандалт