info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД БОЛОН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ 5 ХҮЧИН ЗҮЙЛ


Image

1.Гэр бүл

Хүүхэд өөрийн өсөн торниж буй орчин, эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр суралцан хүмүүжиж байдаг. Бага насны хүүхдэд хамгийн ойр байдаг хамгийн том хүчин зүйл нь гэр бүл нь юм. Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн ялгаа бага насанд нь л илэрч эхэлдэг бөгөөд сургуульд элсэн орох насан дээрээ улам гүнзгийрдэг ба хүүхдийн хөгжлийн энэхүү ялгаатай байдал нь гэр бүлийн орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг байна.

2. Цэвэр агаар

Хүүхдийн хөгжилд биологийн болон орчны олон хүчин зүйл нөлөөлж байдгийн зарим нь хамгаалж, хөгжлийг нь дэмжин сайжруулах нөлөөтэй байдаг бол зарим нь хүүхдийн хөгжлийг саатуулах нөлөө үзүүлдэг ба үүний нэг нь “Агаар” юм. Цэвэр агаар хүний биед эерэг л нөлөө үзүүлдэг. Тиймээс агаарын бохирдол их тархалттай үед гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, утааны голомтоос нүүх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ил задгай хог хаяхгүй байх гэх мэт аргуудыг хэрэгжүүлэн агаарын бохирдлоос үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

3. Дасгал хөдөлгөөн

Хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай байлгая гэвэл дасгал хөдөлгөөнтэй найзлуулах нь хамгийн зөв арга. Хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэвшил болгосноор хүүхдийн сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлөхөөс гадна хөдөлгөөний дутагдал болон хөдөлгөөний дутагдлаас үүсэх олон өвчнөөс ангид өсөж торниход нь тустай. Ямар ч төрлийн спортоор хичээллэсэн аюулгүй байдлыг сайн сахих хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Хөдөлгөөн нь таны хүүхдийн бие бялдрыг зөв тэгш хөгжүүлж, сэргэлэн цовоо байхад тустай.

4. Хүрээлэн буй орчин

Хүүхдэд хөгжил болон хүмүүжилд орчин гэх зүйл маш чухал. Орчин гэдэг нь өргөн хүрээний ойлголт бөгөөд үүнд найз нөхөд, гэр бүл, хөрш, гадаа талбай, ногоон байгууламж гээд хоорондоо хамааралтай олон зүйлийг хамруулан ойлгож болно. Орчин гэж тодорхойлогдох хоорондоо хамааралтай нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг эдгээр зүйлс нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд асар их нөлөө үзүүлж байдаг тул эцэг эхчүүдийн анхаарах ёстой зүйлсийн нэг юм.

5. Тоглоомын талбай

Хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй гадаа тоглож наадах нь элбэг. Тоглоомын талбайг зүй ёсоор бүрдүүлж өгөөгүйгээс стандартын шаардлагад нийцээгүй, хүүхдийн аюулгүй байдлыг хангахгүй орчинд хүүхдийг тоглуулах нь тэдний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ тоглоомын орчинд анхаарч хүүхдэд зориулсан зориулалтын зөөлөн хучилттай талбай, машин зам, замын хөдөлгөөнөөс хол тоглох орчноор хүүхдийг хүрээлүүлснээр хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын зөв хөгжилд нэн тустай.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00