info@child.or.gov.mn      (+976) 70350136

БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙ НЭГЖИЙН ДЭРГЭД ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Image

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бүх түвшинд хүүхдийг аливаа осол гэмтэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 01 тоот албан даалгавар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-р тогтоол, Улсын Их Хурлын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04-р тогтоолын дагуу байгууллага аж ахуй нэгжүүд дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулах ажлын хүрээнд ‘’БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙ НЭГЖИЙН ДЭРГЭД ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ’’  сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Сургалтаар эцэг эхийн зөвлөл хэрхэн байгуулах талаарх зөвлөмж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн заалтууд, Хүүхэд хамгааллын бодлого, ‘’Хүүхэдтэй ажиллах томилолтын цаг, арга зүйн туршлага’’ зэрэг сэдвүүдээр сургалт хэлэлцүүлэг хийж цаашид ажиллах ажлын төлөвлөгөөгөө боловсрууллаа. Сургалтанд байгууллага аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтан, хүний нөөц, нийгмийн ажилтанууд хамрагдлаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00