info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ЯРГУЙ-2019 НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.


Image

Сургуулийн өмнөх боловсролын хүүхэд өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлэх, ардын уламжлалт урлагийг өвлүүлэн эзэмшүүлэх, авьяастан хүүхдүүдийг тодруулж, сурталчлах зорилго бүхий хүүхдийн урлагийн Яргуй наадам Гоцлол дуу / Ардын богино дуу/, Гоцлол дуу / Эстрад /, Гоцлол бүжиг, Хамтлаг бүжиг, Язгуур урлаг гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдаж  шилдэгүүдээ тодрууллаа.

Язгуур урлагийн  хамтлаг төрөлд 1 дүгээр байранд 21 дүгээр цэцэрлэгийн Ахлах А бүлэг , 2 дугаар байранд 9 цэцэрлэгийн Эгшиглэн хамтлаг, 3 дугаар байранд 7 дугаар цэцэрлэгийн Язгууртан хамтлаг

Язгуур урлагийн гоцлол төрөлд 1 дүгээр байранд 16 дугаар цэцэрлэгийн Э.Ананд, 2 дугаар байранд 17 дугаар цэцэрлэгийн Л.Мөнхжаргал, 3 дугаар байранд 8 дугаар цэцэрлэгийн Мөнхжин, Анужин

Хамтлаг бүжгийн төрөлд 1 дүгээр байранд  25 дугаар цэцэрлэгийн ‘’Ирээдүй хамтлаг’’,  2 дугаар байранд 15 дугаар цэцэрлэг ‘’Өсөх ирээдүй хамтлаг’’,  3 дугаар байранд 17 дугаар цэцэрлэгийн ‘’Сараана хамтлаг’’

Гоцлол дуу /ардын богино дуу/ төрөлд 1 дүгээр байранд 7 цэцэрлэгийн А.Биндэрьяа, 2 дугаар байр 9 дүгээр цэцэрлэгийн Б.Мандал, 3 дугаар байранд 11 цэцэрлэгийн Э.Бямбацэцэг, Миний гэр цэцэрлэгийн Э.Энхжин

Гоцлол дуу /эстрад/ төрөлд 1 дүгээр байранд 16 дугаар цэцэрлэгийн О.Халиун, 2 дугаар байранд Одод цэцэрлэгийн Э.Анар, 3 дугаар байранд 9 дүгээр цэцэрлэгийн Б.Тэмүүжин, Дэгдээхий цэцэрлэгийн М.Ариунжаргал

Гоцлол бүжиг төрөлд 1 дүгээр байранд  17 дугаар цэцэрлэгийн А.Амирлин, 2 дугаар байранд  5 дугаар цэцэрлэг Аригун, 3 дугаар байранд Одод цэцэрлэг А.Хулан нар шилдэгээр шалгарлаа. Уг  наадамд 21 цэцэрлэгийн 300 гаруй хүүхэд, багачууд авъяас чадвараа сорин, дуу хуураа өргөлөө. Авъяаслаг бяцхан багачууддаа урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00