info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГБХЗХГ-ЫН ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Д.НАРАНТУЯА: ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛЖ БАЙДГАА ХЭЛЖ, ХАРУУЛЖ БАЙ


Image

Хүүхэдтэйгээ харилцах аргууд

Хүүхэдтэйгээ ажиллана харилцана гэдэг нь тэр бүр амар байдаггүй. Үүнд цаг хугацаа орон зайн хязгаар ч мөн байдаггүй. Амаргүй байдаг шалтгаан нь томчууд хоорондын насны зөрүүнээс эсвэл эцэг эх хүүхдийнхээ асуултанд хайнга хандаж, ор нэр төдий хариулдагаас мөн уламжлалаас шалтгаалах гэх мэт хүчин зүйлүүд юм. Харилцаа бол бүхэл бүтэн урлаг юм. Хүмүүсийн хоорондын харилцаанд ялангуяа аав,ээж, хүү, охины хооронд бие биенээ ойлгохгүй тохиолдол бишгүй байдаг учир үүнд хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Нөхцөл байдлыг ойлгон нарийн нягт хандаж хүүхдийнхээ чухам юу бодож байгааг мэдэх нь юу юунаас эрхэм. Хүүхдээ ойлгохыг эрмэлзсэн сэтгэл тань гэр бүлийн илэн далангүй халуун дулаан харилцааг бүрдүүлнэ. Томчууд бид харилцааны урлагт хэр суралцсан билээ гэж өөрсдөөсөө асуух нь чухал. Бид бодол санаагаа үгээр илэрхийлэхдээ хэр вэ, өөрийгөө хэр хүн бэ гэдгээ дүгнэж мэдэх нь томчууд бид хүүхэддээ үлгэр дуурайлал болдог учир маш чухал.

Эрдэмтдийн судалгаанаас харахад эцэг эх хүүхэдтэй харьцахдаа үг яриагаар 7 хувь, дуу хоолой өндөрсгөж загнах 38 хувь, дохио зангаараа 55 хувь гэсэн тооцоо байдаг юм. Хүүхэддээ юу гэж хэлэх вэ гэхээсээ илүү яаж харьцах вэ гэдгээ бодох хэрэгтэй.

Хүүхэдтэй харьцахдаа дараах зүйлийг анхаараарай

  • Хүүхэддээ битгий тушаа саналаа хэл. Энэ нь харилцан санал бодлоо солилцох эхлэл юм шүү. Бодол санаагаа тулгах биш илэрхийлнэ гэдэг нь зөвлөлдөн бие биесийн хүндэтгэлд үндэслэнэ.
  • Суурь мэдээлэл өг. Өөртэй тохиолдсон болон амьдралын явцад гарсан нөхцөл байдлаас ярих сонирхуулах.
  • Том ч бай аль ч насны хүүхдээр юу болж өнгөрсөн, юу шинээр сурсан зүйлийнх нь талаар яриул. Ярьж байхад нь шүүмжлэхгүйгээр анхааран сонс.
  • Хүүхдийг бага гэлтгүй анхааран анхааралтай сонсож, гаргасан саналыг нь байнга хүндэл.
  • Бага насны хүүхэдтэй нэг түвшинд бөхийн сууж ярьж бай. Ярихдаа өөр рүү нь хар
  • Алиа хошин үг яриа хэл. Энэ нь яриаг дотно болгож өгдөг.
  • Эелдэг харьц. Шүүмжлэлээс илүү урамшуулж зоригжуул.
  • Цаг зав гаргаж хүүхэдтэйгээ аль болох хамт бай. Хамтдаа байгаа цагаа сайхан өнгөрөө.
  • Хүүхдийнхээ сонирхож эсвэл татагдаж дурлахуйц юмыг нь та өөрөө хийж сур өөрийгөө хөгжүүл.
  • Хүүхдээ байнга сонсож дотоод сэтгэлд юу бодогдож байгааг ойлгохыг хичээ. Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байдгаа хэлж харуулж бай. Ямар ч тохиолдолд хайрлана гэдгийг чинь хүүхэд тань мэдэрч нэгдэж байх ёстой.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00