info@child.or.gov.mn      (+976) 70350136

Гэр бүлийн харилцаанд бие биендээ үнэнч байж хоёр биенээ хайрлаж амьдрах нь чухал


Image

Хэзээ ч хүүхдийн дэргэд нөхрийгөө хардаж сэрдсэн яриа дэлгээд хэрэггүй. Учир нь хэзээ нэг өдөр нас биенд хүрсэн хойноо эхнэр авахаасаа төвөгшөөдөг.

- Эцэг эхийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн гэр бүлийн уур амьсгал таагүй болдог. Нэн ялангуяа хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэл санаагаар унах болон янз бүрийн хэрээс хэтэрсэн зүйлийг бодоход хүргэдэг.

- Хоёр биенээ ойлгож харилцан илэн далангүй байх хэрэгтэй. Цоожтой авдар шиг байдал хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

- Хараалын үг хэлж бие бие руугаа давшлах нь тийм ч сайхан зүйл биш. Тэр дундаа хүүхдийн дэргэд уг үйлдлийг хийх нь бүр ч зохисгүй хэрэг юм. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг эхтэй холбоотой байдаг гэдгийг анхаарвал зохино.

- Хэн нэгэнтэй ямар ч шалтгаангүйгээр хоёр биенээ хардахаасаа өмнө хардалт гэдэг ямар хар энергитэй зүйл болох мөн ямар сөрөг үр дагаврыг бий болгодгийг ухаарч ойлгох хэрэгтэй.

- Гэр бүлийн ажилд эрх тэгш оролцож байвал зохистой. Учир нь та хоёрын хамтын амьдрал шүү дээ. Аль болох биеэ дааж амьдрахыг хичээгээрэй. Эцэг эхтэйгээ хамт амьдрах нь тийм ч сайхан хэрэг биш юм. Өдөр тутмын амьдрал чинь ил тод байхаас гадна ямар нэгэн таагүй зүйл болоход үл ойлголцлын асуудал үүсэж болзошгүй.

- Гэр бүлийн дотоод асуудлыг найз нөхөддөө ярьсны хэрэггүй. Хичнээн дотны сайн найз нөхөд байлаа ч гэсэн хэзээ нэг өдөр муудсан үедээ бусдад дэлгэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Хоёр биенийхээ эрх чөлөөнд хэт халдах гэсний хэрэггүй. Тухайлбал найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх, ажлаасаа оройтож ирэх үед нь уурлаж бухимдахаа урьтал болголгүй тайван хүлээж авч сурах.

- Эцэст нь хэлэхэд бие биендээ үнэнч байж хоёр биенээ хайрлаж амьдрах нь чухал юм шүү.