info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЗАЛУУЧУУД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА


Image

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, өөрийгөө хөгжүүлэх боломж түүнчлэн хөдөлмөр эрхлэх явцад үүсэх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээлэлтэй болгох үүднээс  21 багийн залуучуудыг хамруулсан залуучуудын хөдөлмөр эрхлэлт сургалт, өдөрлөг зохион байгуулагдлаа. Сургалт өдөрлөгт ‘’Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, өөрийгөө хөгжүүлэх нь’’ сэдвээр ГБХЗХГ-ын ажилтан Э.Бямбасүрэн, ‘’Аз жаргалтай гэр бүл’’ сэдвээр ХААМСҮТ –ийн захирал, харилцааны доктор Н.Алтанцоож, ‘’Эрүүл мэндийн сургалт БЗДХ/ХДХВ-с сэргийлэх’’, ‘’Гэр бүл төлөвлөлт’’ сэдэвт сургалтыг  Залуучуудын НҮЭМ-ийн өсвөр үеийн эмч  Б.Хулан,  ХБӨТСХМ  Р.Энхбат нар  явууллаа. Сургалтанд  21 багийн 300 гаруй залуучууд  хамрагдсан байна.