info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР


Image

 

 

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН  

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

 

 

 

Нэг:  ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ

    1. Хөтөлбөрийн ойлголт:

         Төрийн байгууллагын зорилго, зорилт, чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хөгжил чухал үүрэгтэй тул  “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

    1. Хөтөлбөрийн эрх зүйн үндэс:

Монгол улсын Төрийн албаны тухай хуульд заасан нь эрх зүйн үндэс болно.

 33.6. Төрийн байгууллага нь дараахь асуудлаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:

                        33.6.1. Төрийн албан хаагчийн сургалт,

                        33.6.2. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа

 

    1. Хөтөлбөрийн зорилго:

            Тухайн байгууллагын зорилтын хүрээнд хүний нөөцийг сургах, хөгжүүлэх, хувиарилах, мэргэшсэн албан хаагчдыг сонгох болон тэдний мэргэжлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд аль болох бага зардал гарган байгууллагыг цомхон чадварлаг баг бүхий мэргэшсэн албан хаагчдаар хангахад чиглэгдэнэ.

 

    1. Хөтөлбөрийн бүтэц:

Хөтөлбөр нь дараахь хэсгээс бүрдэнэ:

            -Хөтөлбөрийн үндэслэл

            -Хөтөлбөрийн эрхэм зорилго

            -Хөтөлбөрийн стратеги зорилтууд

            -Хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм

            -Хөтөлбөрийн үр дүн

 

    1. Хөтөлбөрийн үе шат:

            Хөтөлбөр нь цаг хугацааны хувьд 2017- 2020 оныг хамрах ба арга хэмжээний хэрэгжилт нь 2 үе шаттай  /2017-2018,  2019-2020/ байна.

 

Хоёр: БАЙГУУЛЛАГЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

2.1.  Үйл ажиллагааны эрхэм зорилго

                  Гэр бүл, хүүхэд, залуучуудын тэгш оролцоог хангаж, нийгмийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэн, тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг чадварлаг баг, түншлэл, мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагаанд тулгуурлан, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх

 

2.2. Үйл ажиллагаандаа эрхэмлэх зарчим

  - Байгууллагын хүний нөөц, чадавхийн давуу талд тулгуурлах

     -Ажилтан, ажиллагсдын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх

     - Ерөнхийгөөс нэгж агуулга руу чиглэсэн боловсруулалт хийх

 - Гэр бүл, хүүхэд, залуучуудын харилцаанд оролцогчдын тэгш боломжийг хангах нөхцөл байдлыг  судлах

   - Бодитой байх

  - Байгууллагын бие даасан байдлыг дэмжин хөгжүүлэх нөхцөл бололцоог тооцох

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

2.4.1      - Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайлал,  хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай, чанартай хангаж, үр дүнг хянах  тогтолцоог төлөвшүүлэн,  менежментийг  боловсронгуй болгох замаар чанартай үйлчилгээ үзүүлж, хамтын ажиллагааг сайжруулна.

            - Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллыг сайжруулж, хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлнэ. 

            - Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, гишүүдийг чадавхжуулна.

- Хүүхдийн гэмт хэрэг, эрхийн зөрчил, хүчирхийллээс хамгаалах урьдчилан сэргийлэх ажлыг төр, олон нийт, ТББ-тай хамтран зохион байгуулж, хяналтыг сайжруулна.

- Залуучуудын хөгжлийг дэмжиж, тэдний тэгш оролцоог хангана.

- Гэр бүлийн боловсрол олгох, нийгэм дэх гэр бүлийн оролцоог нэмэгдүүлнэ.

 

Гурав. БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

3.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүний нөөцийн удирдлагын SWOT шинжилгээ

Дотоод хүчин зүйлүүд

                Давуу тал:

  •            Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах нөхцөл боломжтой
  •            Төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх чиглэлээр компьютерийн иж бүрэн лаборатори, компьютер, техник хэрэгсэл бусад дагалдах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
  •            Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, сургалт хөгжилтэй холбоотой зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх боломжтой
  •            Дотоод нөөц бололцоогоо ашиглан сургалт явуулах боломжтой

                Сул тал:

  •            Шинээр ажилд орсон мэргэжилтнүүд албан хэрэг хөтлөлт, төрийн албаны стандартын талаарх мэдлэг чадвар хангалттай бус
  •            Цалин хөлс, урамшууллын системийн өрсөлдөх чадвар сул, ажлын эцсийн үр дүнтэй холбогдоогүй
  •            Ажлыг хэтэрхий их мэдэмхийрэх үзэл хандлагатай зарим ажилчид байдаг
  •            Жилийн төсвийн санхүүжилт /ялангуяа томилолт, шуудан холбоо, тээвэр шатахууны зардал бага/ хүрэлцдэггүй

                 Боломж:

  •          Гадаад, дотоод хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх замаар хүний нөөцөө сургаж мэргэшүүлэх
  •         Төсвийн тухай хуулийн дагуу байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг хүний нөөцийн төлөвлөлттэй уялдуулан боловсронгуй болгох
  •         Мэдээлэл, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх замаар  ажилтнуудаа сургаж хөгжүүлэх, үйл ажиллагаагаа олон нийтийн эрх ашигт нийцүүлэх чиглэлээр хөнгөн шуурхай хүртээмжтэй болгох
  •         Төрийн албаны зөвлөлөөс бүх талын дэмжлэг туслалцаа авах
  •         Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үнэлж дүгнэх, хариуцлага тооцох тогтолцоо төлөвшүүлэх
  •  

3.2. Хүний нөөцийн статистик мэдээлэл

2016 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан мэдээгээр ГБХЗХГ-ын үндсэн ажилтан - 21, ЗХТ-ийн ажилтан -2, гэрээт ажилтан ажиллаж байгаа ба үүнийг төрийн албан хаагчийн ангиллаар авч үзвэл:   ТЗ - 8, ТҮ – 15 ажилтан цалинждаг.

0-5  жил ажилласан-8

6-10 жил ажилласан-3

11-15 жил ажилласан-3

16-20 жил ажилласан-2

21-25 жил ажилласан-1

25-аас дээш жил ажилласан- 6  ажилтан байна

    1. Хүйсийн байдал:   эрэгтэй-9,  эмэгтэй- 14
    2. Хүний нөөцийн мэдээллийн системийн өнөөгийн байдал

 ГБХЗХГ нь Төрийн албаны зөвлөлийн портал системийн программ хангамжийн дагуу бүрэлдэхүүн хөдөлгөөний жил бүрийн тайланг гаргаж байна. Энэхүү хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санд ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн оруулсан.

 

    1. Хүний нөөцийн удирдлагын тулгамдсан асуудлууд
  • Удирдах албан тушаалтнуудын манлайллын чадавхийг хөгжүүлэх
  • Төрийн албан хаагчдын цалин хөлс, урамшууллын системийг боловсронгуй болгох
  • Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах асуудлыг шийдвэрлэх
  • Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, удирдлагын чадавхийг хөгжүүлэх
  • Төрийн жинхэнэ албан хаагчдын тогтвортой ажиллуулах механизмыг сайжруулах
  • Хүний нөөцийн удирдлагын асуудлаар гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Байгууллагын хөгжлийн хандлагыг хүний нөөцийн хөгжилтэй холбох чадавхийг хөгжүүлэх
  •  

Дөрөв.   БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СТРАТЕГИ

4.1. Хүний нөөцийн хөгжлийн стратеги

4.1.1.  Байгууллагын хүний нөөцийн удирдлагын хүрээнд дэвшүүлж буй стратегийн зорилтууд:

Нэг: Удирдах албан тушаалтнуудын манлайлах ур чадварыг хөгжүүлэх

           Манлайлал гэдэг нь шаардлагатай харилцааг тогтоож, ажилтнуудын эрч хүч, авьяасыг дайчлан, тодорхой үр дүнд чиглүүлэхийн зэрэгцээ төрийн албаны үнэт зүйлс, ёс зүйг хүндэтгэх чадвар юм.

            Хамгийн сайн мэдлэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулах нь байгууллагын мэргэжилтнүүдийн  үр нөлөөтэй манлайллыг хангахад хангалттай бус юм.

Ерөнхий менежер болон бусад албан хаагчид нь манлайллын ур чадварыг хөгжүүлсэн байх,                        Тухайлбал:

•           Байгууллагын хэмжээнд стратегийн түвшинд бодож сэтгэх, зорилгодоо хүрэх арга замыг зөв тодорхойлж чаддаг байх,

•           Байгууллагын дотоод болон гадаад орчны хүрээнд үр бүтээлтэй ажлын харилцааг буй болгох,

•           Бусадтай нөлөө бүхий ажлын харилцаа тогтоох, бусдыг уриалан дуудаж чаддаг байх,

•          Өөрийн биеэр үлгэрлэн өөрийгөө дайчлан, шударгаар ажиллах, бусдад урам хайрлаж, зоригжуулж чаддаг байх

•           Бусдаар хүлээн зөвшөөрүүлж, үр дүнд хүрэх зэрэг гол чадварыг эзэмшсэн байх.

             Удирдах албан тушаалтныг илүү нээлттэй бөгөөд өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж томилсноор, мөн зарим албан тушаалд бусад байгууллагын төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулснаар байгууллага хоорондын өдөр тутмын хамтын ажиллагааг сайжруулахад тус дэм болно.

            Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•             Ерөнхий менежер болон бусад албан хаагчдыг  хөгжүүлэх сургалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх улс, аймаг, дотоодын сургалтанд бүрэн хамруулах

•           Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд манлайлах ур чадвартай холбоотой зорилтыг тодорхой тусган түүнийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох

 

Хоёр:  Хүний нөөцийг эрсдэлийн удирдлагаар хангах

           Байгууллагын удирдлага нь зорилт, чиг үүргээ тасралтгүй хэрэгжүүлж чадах хүний нөөцийг төлөвлөж, ямарч нөхцөл байдалд үүсч болох үр дагаврыг тооцсон, түүнийг байнгын бэлэн байдалд ашиглах магадлал, бодлоготой байна.

            Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Эрсдэлийн удирдлагын талаар холбогдох ажилтнууд мэдлэг чадвараа дээшлүүлэх

•           Төрийн албан хаагчдын тогтвортой, мэргэшсэн байх зарчим хангагдах механизм бүрдүүлэх

•           Мэргэшсэн, чадавхитай албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах стратегийг сайжруулах

•           Албан хаагчдад хөрвөх, сэлгэх, нөхөн ажиллах, хавсарч ажиллах чадавхи бий болгох

•           Байгууллагын зохион байгуулалтын болон бүтцийн өөрчлөлтөд бэлэн байх

•           Мэргэжилтнүүдэд давхар мэргэжил, мэргэшил, ур чадвар бий болгох

 

Гурав: Төрийн албан хаагчдын хариуцлагын дээшлүүлэх, хариуцлага тооцдог механизм бий болгох

             Өөрийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд тасралтгүй суралцаж, суралцах шинэ арга барилыг идэвхитэй хэрэглэдэг байх

           Байгууллагын бүх түвшинд сайн харилцаатай, хамтран ажиллагчид мэдлэг, мэдээллээ хоорондоо байнга солилцдог байх

            Төрийн захиргааны үйл ажиллагааны чадавхи сайтай төрийн албыг бүрдүүлэхэд ТАХ-ын ур чадвар чухал юм. Төрийн албан хаагчийн болон төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжилтэн бүрийн үйл ажиллагааны чадавхи дээшилсэн байна

            Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

•           Бүх ажилтнууд төрийн албаны өөрчлөлтийн  асуудлаар ойлголт, мэдлэгтэй байх

•          Хариуцлага тооцдог механизмыг бий болгох, төрийн албан хаагчийн үүрэг хариуцлага, ухамсарыг төлөвшүүлэх, хувь хүний мэдлэг чадварыг хөгжүүлэх

  •         Дотоодын хяналт шалгалтын нэгжтэй байж хяналт шинжилгээ, үнэлгээг шалгалтыг төлөвлөгөөт буюу гэнэтийн хэлбэрээр  явуулж, зөвлөмж заавар гаргаж байх

Дөрөв: Нийт албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах иж  бүрэн тогтолцоо бий болгох

Сургалт:   Албан тушаалыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар дутагдаж буй үед төрийн албан хаагчийг тусгай бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу сургах үйл явц. Энэ нь тодорхой хугацааны, тодорхой чиглэлийн төрөлжсөн сургалтад давтан сургах, 1-3 сарын сургалтыг богино хугацааны мэргэшил дээшлүүлэх, 3-6  сарын сургалтыг дахин мэргэшүүлэх гэж нэрлэнэ.

Мэдлэг чадвар:  Тодорхой орчинд тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх хувь хүний чадвар гэж ойлгож болно. Үүнд онолын мэдлэг, практик ур чадвар, эрхэмлэн дээдлэх зүйлс буюу хандлага зэрэг хүчин зүйлс байна. Мэдлэг чадвар нь мэргэжлийн, нийгмийн, бизнесийн гэсэн 3 төрлөөс бүрдэнэ.Мэдлэг чадвар бий болгох асуудлыг байгууллагын үйл ажиллагааны өөрчлөлттэй уялдуулсан тохиолдолд л үр дүнтэй байна.

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах чадавхи бий болгох

•           Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэх

•           35-аас дээш насны төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, хангах арга хэмжээ авах

•           Шинээр ажилд орох ажилтнуудад шаардлагатай стандартын мэдлэг чадвар /албан хэрэг хөтлөлт г.м/ эзэмшүүлэх тогтолцоотой болох

Тав: Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах механизм төлөвшсөн байх

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх

•           Төрийн албан хаагчийг материаллаг бааз, техник хэрэгслээр хангах төлөвлөгөөтэй байх

•           Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн дагуу бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг байгууллагын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байх

•           Ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс, урамшуулал олгож байх журам баталж хэрэгжүүлэх

Зургаа: Хүний нөөцийн удирдлагын асуудлаар гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авах, хамтран ажиллах

 

Тав: ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЕХАНИЗМ

5.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

“Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн стратегийн зорилтуудыг хангах “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хугацаагаар /2017-2018, 2019-2020/-гаар боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулна.

5.2.Хөтөлбөрийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

  • Төсвийн
  • Төслийн
  • Бусад

 

Зургаа.  ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН

6.1.Гүйцэтгэлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт

6.1.Гүйцэтгэлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт Хөтөлбөрт тусгагдсан стратегийг хэрэгжүүлснээр дор дурдсан үр дүнд хүрнэ:

  • Байгууллагын хүний нөөцийн удирдлагын иж бүрэн зохицуулалтын механизм бүрдэн хэрэгжиж, төлөвших
  • Хүний нөөцийн менежментийн ур чадвар бэхжих
  • Хүний нөөцийн удирдлагын орчин үеийн хандлага, техник нэвтрэх
  • Боловсон хүчний бодлого, хөрөнгө оруулалт стратегийн түвшин иж бүрэн тодорхойлогдож эрсдэл багасах
  • Хүний нөөцийн хуваарилалт сайжирч, боловсон хүчин мэргэшсэн, тогтвортой болох
  • Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо төлөвшиж, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө сайжрах
  • Удирдах албан тушаалтнуудын манлайллын чадавхи дээшилж, байгууллагын зан үйлийн өөрчлөлт гарах
  • Нийт албан хаагчдын үнэт зүйлс, мэдлэг чадвар дээшилж, цомхон бөгөөд гадаад, дотоод орчны өөрчлөлт, шаардлагад нийцэж чаддаг болох

 

 

 

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00