info@child.or.gov.mn      (+976) 70350136

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН АРГА ХАМЖЭЭНИЙ ТАЛААРХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Image

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хуралд Орхон аймгийн ЗДТГ-ын НБХ, ГБХЗХГ, БСУГ, МХГ, ЭМГ-ийн төлөөллүүд мэдээлэл хийлээ. Орхон аймаг энэ жилийн 06-р сарын 01-ний өдрийг ‘’Эрдэнэтийн хүүхдүүд-бидний ирээдүй’’ уриан доор тэмдэглэн өнгөрүүлнэ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийн баярын нэгдсэн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна ГБХЗХГ-аас хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд эцэг, эхчүүдийн анхаарал, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс нөлөөллийн ажил зохион байгуулж, төөрсөн хүүхдүүдийн цэг ажиллуулна. Түүнчлэн цагдаагийн албаныхан хэв журам сахиулж, зам хаах болон хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт авто машины гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг уриалав. Эрүүл мэндийн газраас эмнэлгийн яаралтай тусламжийн эмч сувилагч ажиллуулах юм байна. Мэргэжлийн хяналтын газрынхан Хүүхдийн баяраар хүн олноор цугласан газруудад худалдаа, үйлчилгээ эрхлэх газруудад хяналт шалгалт хийх, хүнсний бүтээгдэхүүний чанар, тоглоомуудын аюулгүй байдлыг ханган ажиллана.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00