info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ҮЕ ШАТТАЙ МОДУЛЬ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Image

ХХҮГ болон ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулж буй Залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг нэмэгдүүлэх үе шаттай модуль сургалт эхэллээ. ‘’Би хэн бэ гэдгээ мөн юу хийж чадахаа мэднэ’’  модуль сургалт  нь өөрийгөө үзэх үзэл, үүрэг, зан авир хандлага, би яаж өөрчлөгддөгөө мэднэ, би юунд сайн гэдгээ мэднэ, би хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх сонирхолтой, ‘’Би хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлтэй’’  модуль сургалт нь би ажлын орчин шаардлагын талаар ойлголттой, би хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээлэл олж чадна, ‘’Би ажил яаж олох оо мэднэ’’  модуль сургалт нь би өөрийн бүтээхийг хүсч буй ирээдүйн талаар дүрсэлж чадна, би өөрийн хөдөлмөрлөх чадварын үнэлгээний материалыг бүрдүүлсэн,  ажлын анкет материалыг бэлдэж өргөдөл гаргаж чадна, би ажлын ярилцлаганд амжилттай орж чадна ‘’Би туршлагаасаа хуваалцаж чадна’’ модуль сургалт нь ажлын туршлага, сургамж гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдах юм.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00