info@child.or.gov.mn      (+976) 70350136

БАЯЖУУЛАХ ФАБРИКИЙН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРАН ОЛОН АЖЛЫГ ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА.


Image

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бүх түвшинд хүүхдийг аливаа осол гэмтэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Их Хурлын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04-р тогтоолын дагуу байгууллага аж ахуй нэгжүүд дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулах ажлын хүрээнд Орхон аймгийн 42 аж ахуй нэгж байгууллага дээр  ‘’ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ’’  байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ний Баяжуулах фабрикийн эцэг эхийн зөвлөл, үйлдвэрчний эвлэлийн холбоо  хамтран уурхайчид болон тэдний гэр бүлүүдэд хамтдаа хөгжих  боломжийг нь нээж өгчээ. Ажилчдын бие бялдарыг дэмжих зорилгоор эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийг ашиглалтанд оруулсан байна. Тус төвд цех, нэгжүүдийн ажилтан, албан хаагч, гэр бүлүүд амралтын өдрөөр хуваарын дагуу хичээллэх боломжтой бөгөөд бага насны хүүхдээ иж бүрэн тохижуулсан тоглоомын өрөөнд тоглуулах боломжийг нь нээж өгчээ. Цаашлаад эцэг эхийн зөвлөл ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсроход нь анхаарч  олон ажлыг төлөвлөн ажиллаж байгаагаа хэллээ. Мөн үйлдвэрийнхээ хананд ажилчдынхаа гэр бүлийн хамгийн дурсамжтай зургийг байрлуулсанаар, ажилчид өөрсдийн гэр бүлийн зургийг харж, түүнээс урам авч, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллан гэж найдаж байна гэж Баяжуулах фабрикийн эцэг эхийн зөвлөлийн дарга Т.Тунгалагтуяа хэллээ.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00