info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛАА ТОДОРХОЙЛЛОО


Image

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 20 жилийн ойн төлөвлөгөөт ажлын хүрээнд Орхон аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төв, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Залуучуудын холбоо хамтран “WORKSHOP” уулзалт хэлэлцүүлгийг Startup бизнес хөгжлийн төвд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг нь ‘’2023 он гэхэд гэр бүлээ ямар болсон байгаасай гэж хүсэж байна вэ?’’,‘’Эдгээр зүйлийг хэрэгжүүлэхэд садаа болох 2 том хүчин зүйлийг бичнэ үү?’’, ‘’2023 он гэхэд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд юу хийх вэ?’’ сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

 

“WORKSHOP” уулзалт хэлэлцүүлэгт үйлдвэрийн ажилчдын оролцоотойгоор гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бэрхшээлийг даван туулах арга зам хэлэлцэж, гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлыг үе шаттайгаар явуулах төлөвлөгөөг боловсрууллаа. Цаашид Монгол өрхийн соёлыг бий болгох гэр бүл, хамт олондоо өөрсдөөрөө үлгэрлэн дууриаж хэвшүүлснээр гэр бүлийн харилцаа тогтвортой хөгжих гол үндэс юм гэсэн үзэл санааг дэвшүүлж хамтран ажиллахаар боллоо.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00