info@child.or.gov.mn      (+976) 70350136

БАЯР НААДМААР ХУРДАН МОРЬ УНАЖ УРАЛДАХ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛТ /ЗӨВЛӨМЖ/


Image

ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД АА!

  • Та хүүхдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж эмчийн тодорхойлолтыг заавал гаргуулаарай
  • 'Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг эх асран хамгаалагч'-ийн зөвшөөрлийг бичнэ.
  • Хүүхдээ уралдааны үед өмсөх тусгай зориулалтын хамгаалах хувцсаар хангагдсан эсэхийг шалгаж хэрэв хувцас хэрэглэл бүрэн бус байвал уяачид шаардлага тавих
  • Хүүхэд тань мориноос унах, уралдаа, сунгаа, үсэргээний үед ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах
  • Эмчийн магадлагааны хамт хүүхдийн гэнэтийн ослын даатгал хийлгэсэн байгууллагад хандаж нөхөн төлбөр гаргуулах
  • Хүүхдийнхээ бэртэл гэмтэл түүний шалтгаан даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авсан эсэх талаар харъяа нутаг дэвсгэрийнхээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар заавал мэдэгдэх
  • Даага, шүдлэн, хязаалан насны морийг 7 нас, соёолон, азрага, их насны морийг 10 нас хүрсэн хүүхэд унах нь тохиромжтой. Хэрэв таны хүүхэд дээр заасан насанд хүрээгүй бол хурдан морь унуулахаас татгалзаарай.
  • Таны хүүхэд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үсэргээ, сунгаа, морин уралдааны үед болон бусад нөхцөлд сургуульд явах замдаа амарч, тоглож байхдаа бэртэж, гэмтсэн тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр авч эмчилгээ үйлчилгээ хийлгэх боломжтой юм.

ЭРХЭМ ХҮНДЭТ МОРИНЫ ЭЗЭД УЯАЧИД АА!

  • Морин уралдаанд бэлтгэх явцад хүүхдэд амин дэмээр баялаг хоол, хүнс өгөх, өдөрт хэт удаан хугацаагаар морь унуулж ядраахгүй байхад анхаарах
  • Эмчийн магадлагаа тодорхойлолтонд зөвшөөрлийн хуудас, хүүхдийн эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбарыг заавал бүрдүүлээрэй.
  • Уралдаанч хүүхдийн тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгсэл нь бүрэн биед тохирсон байхад анхаарч хэрэглэж хэвшүүлэх
  • Хүүхдийн эцэг эх асран хамгаалагчаас авсан бичиг баримтын хуулбар, гэнэтийн ослын даатгалд хамрагдсаныг гэрчлэх баримтыг өөрийн бичиг баримттай хамт уралдааны бүртгэлийн газар ажиллаж буй хүүхдийн эрх хамгааллын ажилтнуудад бүртгүүлнэ.
  • Морь эргүүлэхэд бусад хүүхдийн анхаарлыг сарниулж, орилох, цулбуураас татах, шахах замаас эргэж буцах, шүгэлдэх морины цавийг ёврон, цочоох зэрэг үйлдэл хийж болохгүй.
  • Уралдаанч хүүхэд нэг өдөр олон насны морь дараалал унаж, уралдах нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тул хүүхдийг ядраах эрсдэлд оруулахгүй байх

ХҮҮХДҮҮДЭЭ!

  • Давхиж байгаа мориныхоо амыг татаж дийлэхгүй байвал бусад уралдаанч хүүхдүүд чамайг дээрэлхэх, зодох урадаанд чинь саад хийх үйлдэл гаргавал нэн даруй уралдаанаас гарах
  • Зурхай эргэх үед болон уралдааны явцад бусад хүүхдүүдийн уралдаанд саад хийх үйлдэл хийж болохгүй.
  • Сайн хооллож. унтаж. амран уралдааны морь унахын өмнө бие зассан байх
  • Уралдааны морьтойгоо зөв харьцаж, олмоо сайн чангалж, дөрөө тохирсон жолоо чулбуур чирэгдэхээргүй байх зэргийг өөрөө нягтлан үзэх
  • Хэрэв унаж гэмтэл авсан тохиолдолд эмч иртэл айж сандрахгүй, шархаа аль болох өөрт байгаа гарын доорх цэвэр материалаар дарж хөдөлгөөнгүй хэвтэх
  • Мориноос унасан тохиолдолд малгайг 30 секундын дотор тайлах хэрэгтэй.

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00