info@child.or.gov.mn      (+976) 70350136

Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ?


Image

1. Хүүхдийнхээ зан авирыг сайн судал

Энэ нь таныг хүүхдээ мэддэггүй гэсэн үг биш.Харин эцэг эхчүүд бага насныхаа хүүхдийн гаргаж буй зан авирт төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд та зөвхөн түүнийг ажиглахад цаг гаргаж чаддаггүйг хэлж байгаа юм. Та хүүхдээ өвөр дээрээ суулгаад номоо чангаар уншиж өгөхөд таны хүүхдийн анхаарал хаана төвлөрч байгаа, ямар үйлдэл хийж байна гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ ямар ном уншихад тохиромжтойг мэдэх анхны алхам хийгдэх болно.

2. Хүүхдээ тайвшруулах аргыг ол

Бага насны хүүхдийг үдэш унтахад нь тайвшруулж, амгалан унтахад нь зориулж ном уншиж өгөх нь хүүхдэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд баталдаг билээ. Тиймээс хүүхдээ ном уншсаныхаа дараа тайвширч, сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлж буй эсэхийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

3. Сонирхолд нь нийцүүл

Хэрэв та хүүхдээ өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэх гэж оролдвол хүүхэд хэзээ өөртөө эзэн болж чадахгүй хүмүүжих болно. Та хүүхдийнхээ сонирхлыг хүндэтгэж, таньд хэдий таалагдахгүй байсан ч дэмжих л хэрэгтэй. Тэр сонирхож байгаа нь хамгийн чухал гэдгийг сана.

4. Түүний саналыг хүндэтгэ

Хүүхэд тань өөрийн дуртай үлгэрийн баатар, тоглоом, амьтан гээд л харсан болгоноо авахыг хүсэхэд та өөрийн бодолдоо нийцүүлэн номыг сонгож болохгүй. Тэд өөрсдийн хүссэн зүйлээ аваагүйгээсээ болж амархан сэтгэлээр унадаг. Тиймээс тэдний саналыг бас хүндэтгэх хэрэгтэй.

5. Номын үзэсгэлэн хамтдаа үз

Хамтдаа номын үзэсгэлэнгээр явснаар хүүхэд асар их мэдээллийг өөртөө авах болно. Тэд номын тухай мэдээлэл авахаас гадна ном худалдаж авч буй хүмүүс ямар их гэдгийг тэд анзаарах болно. Яагаад гэвэл хүүхэд эцэг эхтэйгээ хамтдаа хийсэн үйлдлээсээ маш их мэдээлэл авдаг юм.

6. Гадаад хүчин зүйлд бүү авт

Та хэн нэгний санал болгосон хүүхдийн гэсэн ном бүрийг хүүхэддээ уншиж өгөх нь тохиромжгүй бөгөөд бага насны хүүхдүүд харсан, сонссон зүйлдээ амархан автдаг бөгөөд тэд бодит зурагтай, үйл явдалтай номыг уншуулахдаа дуртай байдаг. Мэдээж хэрэг тэдний насанд тохирсон байх нь чухал бөгөөд үг хэллэгийн сонголт, өнгөний зохицол, утга агуулгын найруулга гээд бүгд чухал гэдгийг анхаараарай.

7. Өөрсдөө үлгэр жишээ бай

Та өөртөө ном унших цаг гарга. Та өөрөө хүүхдийнхээ үлгэрлэн дууриадаг хүн нь гэдгийг сана. Тэр таныг юу хийнэ тэр түүнийг л хийхийг хүсэх болно.

8. Хамтдаа номын тухай ярилц

Хүүхэддээ уншиж өгсөн номынхоо тухай ярилц. Тэд таньтай хамт сууж ярилцах дуртай байх болно.

9. Хүүхэддээ ном унших аргачлалыг зааж өг

Хүүхдэд өөрсдөө хэрхэн номыг унших талаар аргачлалд сурга. Таны өөрийн ном уншдаг арга барил шилдэг гэдэгт итгэлтэй байхын хэрэггүй. Та хүүхдийнхээ сонирхолыг судалж мэдсэн болохоор тэдэнд тохирсон арга барилыг гаргах хэрэгтэй гэсэн үг.

10. Давт, Давт, Давт

Та өнгөрсөн сард уншиж өгсөн, таны хүүхэд дахин сонсохыг хүсдэг номыг дахин давтан уншиж өг. Хүүхэд өмнө нь сонссон түүхээ дахин сонсохдоо дуртай байдаг нь тэд оюун ухаандаа төсөөлөлтэй болсонтой холбоотой бөгөөд дахин сэргээж уншсанаар улам сонирхолтой санагдаж, ном унших хүсэл нь улам төрсөөр байдаг.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00