info@child.or.gov.mn      (+976) 70350136

‘’ШИНЭ СЭТГЭЛГЭЭ, ИДЭВХЖСЭН ЗАЛУУС’’ Залуучуудын сарын аян


Image

Үйл ажиллагаа Хугацаа Тайлбар
1 Албан байгууллага бүр ажил эхлэхийн өмнө биеийн тамирын дасгал тогмол хийх уриалга гаргаж хэрэгжүүлэх 8-р сар Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан орон нутгийн ГБХЗХГ, ГБХЗХХ, ЗХТ-өөс болон Засаг дарга, салбар зөвлөлийн хурлаас шийдвэр гаргах
2 Онлайн орчинд “1 санаачилга-1 эерэг мэдээ” сэдэвт эерэг хандлага, эерэг сэтгэгдлийн хөдөлгөөн өрнүүлэх 8-р сар Цахим орчныг эерэг болгох зорилгоор залууст, залуу гэр бүлд холбогдолтой сэтгэгдэл санаачилгыг орон нутгийн ГБХЗХГ, ГБХЗХХ, ЗХТ болон ЗДТГ-ын газрын цахим хуудсуудаар давалгаа өрнүүлэх
3 Онлайнаар дамжуулан “Залуусын дуу хоолой” бүжиг,дууны уралдаан зохион байгуулж олон нийтийн оролцоотойгоор шалгаруулах   8-р сар Залуучууд ихээр цугладаг болон үзвэр үйлчилгээний газруудад автобус болон бусад явуулын хэлбэрээр уг үйлчилгээг үзүүлэх
4 “Иргэн төвтөй төрийн үйлчилгээ” жилийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд ажилтан ,албан хаагчдын хүүхдийн төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох уриалга гарган хэрэгжүүлэх 8-р сар Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан орон нутгийн ГБХЗХГ, ГБХЗХХ, ЗХТ-өөс болон Засаг дарга, салбар зөвлөлийн хурлаас шийдвэр гаргах
5 “ЗАЛУУСЫН САНААЧИЛГА ЗАЛУУЧУУДАД ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” залуучуудад зориулан хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээгээ олон нийтэд сурталчилан зохион байгуулах 8-р сар Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан орон нутгийн ГБХЗХГ, ГБХЗХХ болон Засаг даргын мэндчилгээг нэвтрүүлэх, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм, журмууд, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр зэрэг эрхзүйн баримт бичгийг сурталчлах, аяны талаар мэдээ мэдээлэл бэлтгэх олон нийтэд хүргэх
6 “Гүйе, түүе” арга хэмжээг зохион байгуулах 8-р сар Гүйнгээ байгальд, хүрээлэн буй орчинд буй хог хаягдлыг түүх үйл ажиллагаанд албан байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, улмаар “Хоггүй хороо, баг” санаачилгыг өрнүүлэх
7 “НЭГ САРД  НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ” залуучууд болон байгууллагуудыг идэвхитэй хамруулах уриалга гарган сайн дурын ажил, үйлчилгээг шалгаруулан олон нийтэд түгээх 8-р сар Үр дүнд хүрсэн сайн дурын ажлыг зохион байгуулсан сайн дурын ажилтанг шалгаруулах
8 Салбар зөвлөлийг хуралдуулж, залуусыг санал,санаачилгыг дэмжсэн залуучуудад ээлтэй  шийдвэр гаргуулах 8-р сар Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан салбар зөвлөлийг хуралдуулж, хурлаас үлгэрч аав, залуу бүжигчин гэр бүлийг шалгаруулах, хичээлийн шинэ жилийг ардын язгуур урлагаар нээх, залуусын элчийг сонгох болон орон нутгийн залуусын эрх ашигт нийцсэн, тэднийг дэмжсэн шийдвэрийг гаргах
9 “ҮЛГЭРЧ ЗАЛУУ “ аянг өрнүүлэх 8-р сар Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан зохион байгуулсан үйл ажиллагаа, үүнд орон нутгийн Засаг даргын үүрэг оролцоо, шийдвэрийг сурталчилна.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00