info@child.or.gov.mn      (+976) 70350136

Өглөө бүр ажил эхлэхийн өмнө дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэн эрүүл чийрэг байцгаая


Image

 

Орхон Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан зохион байгуулж буй ‘’Шинэ санаачлага-идэвхжсэн залуус’’ Залуучуудын сарын аяны хүрээнд ‘’Эрүүл монгол залуу’’ уриан дор төрийн болон хувийн хэвшлийн аж ауй нэгж байгууллагуудыг ажил эхлэхийн өмнө дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэхийг уриалан японы 90 жилийн түүхтэй Радио дасгалыг төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад заалаа. Энэхүү дасгалыг өглөө хийвэл илүү тохиромжтой ба бүхэл өдрийн туршид таныг эрч хүчтэй байхад тусална. Нүүр хувирлын булчингаас бусад бүх булчинг богино хугацаанд ашиглан чийрэгжүүлдгээрээ онцлогтой. Өнөөдрийн дасгал хийх уриалгад ХХҮГ, БСУГ, Баян өндөр сум, Хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газрын албан хаагчид нэгдлээ. Өглөө бүр ажил эхлэхийн өмнө дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэн эрүүл чийрэг байцгаая

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00