info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХОГГҮЙ ЦЭВЭР ХОТЫН ТӨЛӨӨ ЗАЛУУС НЭГДЛЭЭ


Image

Гүйнгээ байгаль орчиндоо ээлтэй хандах "Гүйе Түүе" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Залуучууд үе тэнгийнхнийг идэвхтэй хөдөлгөөнд уриалахын зэрэгцээ нийгэмд тустай үйл ажиллагааг зохион байгуулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн 200 гаруй залуучууд нэгдэж хогоо түүнгээ, дасгал хийлээ. #‘’Гүйе-Түүе’’ эко аялалд идэвхтэй оролцсон багийн залуучуудыг ирц, сайн дурын ажил хийсэн байдал, хог түүсэн байдал гээд тодорхой хэдэн шалгуур үзүүлэлтээр дүгнэн тэргүүн байранд орсон багуудыг шагнаж урамшууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Уртбулаг, Согоот, Уртын гол, Шанд, Наран багууд идэвх санаачлагатай оролцон тэргүүллээ. ГҮЙЕ-ТҮЙЕ уриан дор зохион байгуулсан 'ЭКО АЛХАЛТ' арга хэмжээг ЗДТГ НБХ, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00