info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВҮҮДИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО.


Image

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын төвүүд, хүүхэд, хамгааллын “Сайн үйлс” төв,  бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” асрамжийн газрын ажилтнуудыг чадавхжуулах арга зүйн сургалт боллоо. Уг сургалт нь хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг хэрхэн үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, хүмүүжлийн эерэг арга хэрэглэх арга зүйд мэргэшүүлэх, арга зүйн зөвөлгөө өгөх, мэдээллээр хангах зорилготой юм. Сургалт ‘’Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгааллын үйлчилгээг үзүүлэх нь’’, ‘’Хүүхэд хүмүүжлийн эерэг арга, гэр бүлд нь эргэн нэгтгэх’’, ‘’Төлөвлөгөө, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах,  боловсруулах арга зүй’’, ‘’Эмнэлэгийн тусламж үйлчилгээнд холбон зуучлах’’, ‘’Хүүхдийн осол гэмтэл’’ сэдвүүдээр явагдлаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00