info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Image

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/279 тоот тушаалаар “Гэр бүл, хүүхэд залуучуудын салбарын хүний нөөцийг чадавхижуулах бүсийн сургалт 2019 оны 10 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдлаа. Сургалтын зорилго нь Гэр бүл хүүхэд залуучуудын  салбарын үндсэн чиг үүргийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнуудын үйлчилгээ үзүүлэн  ажиллах арга барил, ур чадварыг хөгжүүлэх мөн салбарын хүний нөөцийн өдөр тутмын ажилд тулгарах зайлшгүй хэрэгтэй байгаа сургалтын сэдвийн хүрээнд үндсэн ойлголт өгөх, онолын үндэслэгээ, практик зарчмууд болон тухайн сонгогдсон сэдвийн хүрээн дэх үйлчилгээний хэлбэр, кейс, менежментийн үе шат, арга зүйн ойлголт өгөхөд оршино. Сургалт ‘’Хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын эрх зүйн асуудал’’, ‘’Хүүхдийн хөгжил оролцоо, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга зүй’’,  ‘’Гэр бүлийн бодлого, түүний хууль эрх зүйн асуудал’’, ‘’Гэр бүлийн хөгжил, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ арга зүй’’, ‘’Залуучуудын хөгжлийн хууль, эрх зүйн асуудал, Залуучуудын хөгжил, залуучуудад чиглэсэн үйлчилгээ, арга зүй’’, ‘’Төрийн албан хаагчдад зориулсан хувь хүний хөгжил’’ гэсэн багц сэдвийн хүрээнд явагдлаа. Сургалтанд Орхон, Дархан-уул, Хөвсгөл, Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэнгүүд болон хамтарсан багийн гишүүд, хүүхдийн элч нар хамрагдлаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00