info@child.or.gov.mn      (+976) 70350136

"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.


Image

Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг чадвар олгох сургалтын модулийг заах, орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Сургалт 2019 оны 11 дүгээр сарын 12-13-ний өдрүүдэд Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж байна. Сургалтанд Орхон аймгийн 27 цэцэрлэгийн 39 арга зүйч, багш нар хамрагдаж байна. Сургалт хүүхдийн ‘’Эрх ба хүний эрх’’, ‘’Хүчирхийллийн хэлбэр төрлүүд’’, ‘’Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд’’, 'Бага насны хүүхдийн хүчирхийллээс хамгаалах арга зүй’’ гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд явагдана.

Сургалтын зорилго нь Цэцэрлэгийн 4-5 настай хүүхэд, тэдний эцэг эх, багш нарт хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдлэг ,чадвар олгох орон нутгийн сургагч багш бэлтгэхэд оршино.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00