info@child.or.gov.mn      (+976) 70350136

“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” ХҮҮХДИЙН ОРДОНД БОЛЛОО


Image

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан 11 сарын 26-ны өдрийг тохиолдуулан  “Иргэний андгай өргөх” ёслол Хүүхдийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 17 дахь жилдээ болж 16 нас хүрч буй 100 гаруй сурагч тангаргаа өргөн, иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.

“Иргэний андгай өргөх ёслол”-ыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, БСУГ,  Монголын залуучуудын холбоо,  хамтран зохион байгууллаа.

Түүнчлэн арга хэмжээнд Орхон аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал, ГБХЗХГ-ын дарга А.Наранболд, БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхтуул, БСУГ-ын мэргэжилтэн Г.Отгонбаяр, Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Мөнхболд, Лектор Бандицэрэн нар оролцсон байна.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00