info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ


Image

 “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (2019.11.28) Номын төв дээр зохион байгуулав.

Хэвлэлийн бага хуралд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар,  Жендэрийн үндэсний хороо, Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Мэргэжлийн нийгмийн ажилтны холбоо, ‘’Эрдэнэт Сороптимист”  Шүүдэр охидын клуб, Хүний эрхийн үндэсний комисс, Сайн үйлс төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уг аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж, таслан зогсооход олон нийтийн анхаарлыг татан оролцуулах зорилготой юм. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Цагаан туузтны  аянд нэгдэх арга хэмжээ , Walk The Talk эмэгтэйчүүдийн Хүчирхийллийн  эсрэг алхалт, Ахлах ангийн сурагчдад хүчирхийллийн тухай ойлголт өгөх сургалт зэрэг олон ажлууд төлөвлөн зохион байгуулж байна.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00