info@child.or.gov.mn      (+976) 70350136

САНААНЫ БИРЖ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА


Image

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан ‘’Идэвхэжсэн2030’’ төсөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Гэр бүл, xүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Санааны Бирж" арга хэмжээг Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулж байна.

"Санааны бирж" арга хэмжээ нь оролцогч залуучуудад өөрсдийн санаагаа (бизнес, ажил, мэргэжил, хувь хүний хөгжлийн талаар г.м ) салбар бүрийг төлөөлсөн мэргэжилтнүүдэд танилцуулж зөвлөгөө авах, цаашлаад санаагаа тууштай хэрэгжүүлэх эрч хүч, чиглүүлгийг олж авах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм. "Санааны Бирж" арга хэмжээ нь энтерпрайзинг хандлагуудын нэг "Чин хүсэл ба тууштай байдал"-ыг дээшлүүлэхэд чиглэдэг байна.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00