info@child.or.gov.mn      (+976) 70350136

ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ АЛХЛАА.


Image

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд ‘’WALK THE TALK’’ Эмэгтэйчүүдийн Хүчирхийллийн эсрэг алхалт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Сургуулийн нийгмийн ажилтны холбоо, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн ОУБ, Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүдийн холбоо, JCI олон улсын байгууллага, Эрдэнэт Сороптимист клуб, Хос холбоо төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг байна. Монгол улсын хувьд төрийн бус байгууллагын санаачилгаар 1998 оноос эхлэн тус аяныг зохион байгуулж эхэлжээ. Энэ жилийн хувьд  төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор зохион байгуулж байна

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00