info@child.or.gov.mn      (+976) 70350136

“ШИНЭ ЖИЛ”-ИЙН БАЯР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Image

Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын  хөгжлийн газраас “Шинэ жил”-ийн баяр болж байгаатай холбогдуулан эцэг эх, аж ахуй нэгж, байгууллага, хүүхдүүдэд хандаж дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

Аж ахуй нэгж байгууллагууд:

-Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх

-Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж байгаа арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих

-Зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд туслах

-Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх

-Ажилтнаа гэр бүлийнхэнтэй нь баярлуулах, хөгжлийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх

Сургуулиудад:

- Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах

-Сургуулийн нөхцөл боломжид тулгуурлан сурагчдын амралтын өдрүүдээр дугуйлан, секц, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах

-Хүүхдүүдэд амралтын үеэр гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаарх зөвлөгөөг, анхааруулга, санамж өгөх

Эцэг эх, олон нийтэд:

-Хүүхдээ хараа хяналттай байлгаж, хаана, хэнтэй юу хийж яваа талаар харилцан мэдээлэлтэй байх

-Оройн цагаар аль болох гадуур гаргахгүй байхад анхаарах

-Зориулалт, шалтгааныг нь тодруулалгүйгээр бэлэн мөнгө хүүхэддээ өгөхгүй байх

-Гэр бүлдээ цаг зав гаргаж баяраа гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх,

-Хүүхдийн дэргэд гэртээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00