info@child.or.gov.mn      (+976) 70350136

ОРХОН АЙМГИЙН "ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД"-ҮҮД ТОДОРЛОО


Image

Жил бүр сурлага, урлаг спорт, нийгмийн идэвх оролцоогоороо шалгарсан шилдгийн шилдэг хүүхдүүдийг  “Оны шилдэг хүүхэд”-ээр өргөмжилж, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, алдаршуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр 2019 оны Орхон  аймгийн оны ШИЛДЭГ ХҮҮХЭД, ШИЛДЭГ АНГИ, ШИЛДЭГ ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН “ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ” Уурхайчин соёлын ордонд  боллоо. Оны шилдэг хүүхдийг дараах номинациар шалгаруулсан байна.

 

1.         Сурлагын амжилт:

2.         Урлаг, уран бүтээл:

3.         Биеийн тамир, спорт бие бялдарын хөгжил:

4.         Эх орны  түүх соёл, өв уламжлал:

5.         Хүүхдийн өөрийн удирдлагын  байгууллага:

6.         Бүтээлч, ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа:

7.         Хүмүүнлэг энэрэнгүй   үйлс:

8.         Техник сэтгэлгээ, шинийг сэдэх  санал санаачлага:

9.         Байгаль хамгаалал, эрүүл  аюулгүй  орчин:

10.       Багийн амжилт:

2019 оны Оны шилдэг хүүхдээр Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил / жудо бөх / 14-р сургуулийн 11г ангийн сурагч Э.Буянцагаан, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил/ байт харваа /14-р сур 11е ангийн сурагч М.Гэгээн, Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин 4-р сургуулийн 12а ангийн сурагч У.Дүүрэнбаяр, Хүүхдийн оролцоо-өөрийн  удирдлагын байгууллага 4-р сургуулийн 12а ангийн сурагч О.Мөнхзаяа, Урлаг, уран бүтээл 14-р сургуулийн 12г ангийн сурагч У.Булгансувд, Бүтээлч ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа 8-р сургуулийн 12б ангийн сурагч Н.Доржмаа, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил /усанд сэлэлт/ 4-р сургуулийн 10е ангийн сурагч Г.Ганцэцэг, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил /мото спорт/ 13-р сургуулийн 11б ангийн сурагч А.Төгөлдөр, Техник сэтгэлгээ шинийг сэдэх санаачлага 1-р сургуулийн 10а ангийн сурагч О.Дөлгөөн, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил /усанд сэлэлт/ Билэгт өргөө сургуулийн  9а ангийн сурагч  У.Бэлгүдэй, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил /уулын цана/ Билэгт өргөө сургуулийн 10а ангийн сурагч Ч.Хүсэлтөгөлдөр, Сурлагын амжилт Орхон Эмпати сургуулийн 12 ангийн сурагч Э.Эрдэмтөгс, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил /хүндийн өргөлт/ 2-р сургуулийн 11а ангийн сурагч Ш.Энхжин, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил / бокс / 20-р сургуулийн 11а ангийн сурагч Д.Отгонсүрэн, Сурлагын амжилт /ой тогтоолт/ 4-р сургуулийн 6а ангийн сурагч Б.Хулан, Урлаг –уран бүтээл /цэнгээнт бүжиг/ 5-р сургуулийн 8в ангийн сурагч Д.Хулан, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил /үндэсний сур/ 5-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Мөнхбаясгалан, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил / таеквондо / 7-р сургуулийн 7а ангийн сурагч Т.Эрдэнэсувд, Сурлагын амжилт / ой тогтоолт/ 5-р сургуулийн 8а ангийн сурагч А. Должин, Биеийн тамир спорт бие бялдарын хөгжил /таеквондо/ Жаргалант сургуулийн 8а ангийн сурагч С.Анударь нар шалгарлаа.

2019 оны аймгийн шилдэг ангиар Ц.Онончимэг багштай 14-р сургууль 12 г анги, М.Бямбасүрэн багштай 14-р сургууль 12 в анги, Ш.Бадамгарав багштай 16-р сургууль 10б анги, Д.Баяртүвшин багштай 8-р сургууль 5а анги, Б.Жавзандолгор багштай 5-р сургууль 5д анги, С.Дуламжав багштай 4-р сургууль 5д анги, Ц.Одончимэг багштай 13-р сургууль 4в анги, Х.Ганзаяа багштай 3-р сургууль 10 а анги, Т.Эрдмаа багштай 4-р сургууль 12г анги шалгарлаа.

2019 оны аймгийн шилдэг хүүхдийн оролцооны байгууллагаар М.Энхбаяр 14-р сургуулийн “Хар хас”өсвөрийн сэргийлэгч бүлгэм, О.Баасандорж 13-р сургуулийн “Эрдэм” сурагчдын өөрөө удирдах зөвлөл, У.Намуунаа 2-р сургууль “ Шилдэг ” сурагчдын өөрөө удирдах зөвлөлүүд тус тус шалгарсан байна.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00