info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮЙЛС БҮР ӨӨДӨӨ БАЙГ.


Image

..."Хүүхэд хамгаалагч". Хамтарсан багийн гишүүдэд яг л ийм нэр томьёог өгмөөр... Ер нь хүүхдийн төлөө зүрх сэтгэлтэй хүн бүрт ийм эрхэм алдрыг, мэргэшилийн нэршилийг дархалмаар... Тэд халуунд нь халгасангүй, хүйтэнд нь бэрхшээсэнгүй, эмэгтэйчүүд голдуу байх ч харанхуйгаас айсангүй, хатуугаас ухарсангүй. Хүүхдийн нүдэн дэх гуниг, нулимсыг арилгахын төлөө, арчихын төлөө...

Хүний хүүхдийг өөрийнхөөсөө илүү элгэндээ тэвэрч хот, хөдөөнөөс хаанаас ч аврах туслах газар нь аваад л ирдэг. Араатан шиг догширох архины аагтны өөдөөс ч нүд цавчихгүй хүүхдийн эрхээ хамгаалсаар л зогсдог...

Хөрсөн дээрээ ахуй нөхцөл ямар хүнд байдгыг, хүүхдийн эрх, хүний эрх, тэдний ирээдүйн төлөө 24 цаг зүтгэсэн дарамттай, нүсэр хөдөлмөрөө нуухаас аргагүй болдогыг... Ил хэлж, задгай үнэлүүлж болдоггүй албаасаа болж гавьяа биш гай, магтаал бус зэмлэл голдуу сонсдогыг... Хичнээн хүн мэдэрч, хүний амь, хүүхдийн ирээдүй, өрх гэрийн бүтэн байдлыг хамгаалахын тулд юугаа алдаж, ямраар гундаж явдагыг нь хэд нь ойлгож, хэд нь ярьдаг билээ? Хүүхэд хамгаалагчид, Хамтарсан багийнхан бүгд ийм л хүмүүс. Мэдээж алдаа оноо бий. Гэхдээ хүүхдийн төлөө, хүний төлөө сэтгэл нь юуг ч засаад залаад явах түүчээ...

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Дамбын Батлут Орхон аймгийн нийт Хамтарсан багуудын гишүүдийн урамшууллын зардлыг шийдвэрлэн өгч, тэдний ажил үйлсэд юугаар ч зүйрлэшгүй урам нэмлээ.

Тэр энэ шийдвэрээрээ, сэтгэл зүрхээрээ "Хүүхэд хамгаалагч" болохоо нотоллоо...

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮЙЛС БҮР ӨӨДӨӨ БАЙГ.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00