info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГБХЗХГ 2019 оныг “Иргэн төвтэйгээр олон нийтийг мэдлэгжүүлэх, эерэг хандлага, зөв дадал зуршилыг төлөвшүүлэх жил” болгон зарласан.


Image

Энэ ажлын хүрээнд төрийн албан хаагчдын ажил үүргийн хуваарь, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгож, хүмүүжлийн эерэг арга, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд тогтмол зохион байгуулжээ. Үр дүнд нь иргэд байгууллагын үйлчилгээний талаар мэдлэг мэдээлэлтэй болж, тулгамдаад байгаа асуудлаа хэнд хаана, яаж тавихаа мэддэг болоод байна. Иргэдийн мэдээлэл сайжирснаар төрийн үйлчилгээнд тавих хяналт, эрхээ хамгаалах чадамж дээшилсэн. Хүүхдийн эрх хамгаалал бол яахын аргагүй олон нийтийн үйлс билээ. Хүүхдийн эрхийг зөрчигчид мэдлэггүйгээсээ, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргазүйд суралцаагүйгээсээ, мөн өөрийн сэтгэлзүй, дотоод хандлагаа захирч чаддаггүйгээсээ гэмт үйлдэл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшүүлэх, хүмүүжлийн эерэг аргад суралцуулах, сэтгэлзүйд тохиолдсон бэрхшээлээ хэрхэн даван туулах талаар мэдээлэл олгох сургалт, олон нийтэд хандсан нөлөөллийн ажилд түлхүү төвлөрөн ажиллажээ. Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх ажлыг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр 12 удаа сурталчилж, 6500 ш гарын авлага материал тарааж, ТВ радиогийн ярилцлагад 4 удаа оролцсон. Мөн Эрдэнэт хүний хөгжлийн газар Facbook группд гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр 350 постор, үйл ажиллагааны 200 мэдээ, хамтран ажиллах гэрээ байгуулсан EBS телевизэд 45 мэдээ, ТҮ-9, Монгол HD телевизэд 35 мэдээ, Эрдэнэт пост сайтад 30 баннер байршуулж, олон нийтэд хүргэсэн байна. Өөрийн байгууллагын вэбсайтаар хүүхдийн байгууллагын мэдээ мэдээллийг түгээхийн зэрэгцээ “Дотно шивнээ” буланг ажиллуулж, өсвөр насныхны тулгамдсан асуудалд зөвөлгөө мэдээллийг мэргэжлийн сэтгэлзүйчээр дамжуулан хүргэж эхэллээ.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00