info@child.or.gov.mn      (+976) 70350136

Хүүхдэд хамгийн ойр, анхан шатны үйлчилгээ үзүүлдэг нэгж бол Хамтарсан баг


Image

Хүүхэд хамгааллийн үйлчилгээний өөр нэг амин чухал хэсэг-Хүүхдэд хамгийн ойр, анхан шатны үйлчилгээ үзүүлдэг нэгж бол Хамтарсан баг.

Орхон аймгийн хэмжээнд 23 Хамтарсан багт 130 гаруй төрийн албан хаагч ажиллаж, хүүхдийн эрхийг хүн бүрт ойлгуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрт хүргэхээр ажиллаж байна. Багийн Засаг даргаар ахлуулж, баг, сургуулийн нийгмийн ажилтан, эмч, цагдаа гээд бүхий л төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчдаас бүрдсэн Хамтарсан багийн үйл ажиллагаа хүүхдийн эрх хамгаалалд нэн чухал билээ. Хамтарсан багууд энэ онд урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 26 удаагийн сургалт, 335 сурталчилгаа, 18 хэлэлцүүлэг, 283 удаагийн хууль сурталчлах ажлыг зохион байгуулж, 6100 хүнийг хамруулжээ. Нөхцөл байдлын үнэлгээний үйлчилгээг 300, гэр бүлийн дэмжих үйлчилгээг 704, дэмжих, холбон зуучлах үйлчилгээг 311 хүнд үзүүлсэн байна. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хүчирхийлэлд өртсөн болон эрүүл аюулгүй амьдрах эрх  нь зөрчигдсөн 8 хүүхдийн дуудлагад Хамтарсан баг болон ЭМГ, БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтарч, эрүүл мэндийн болон нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж, хяналтад авч, эргэх холбоотой ажиллажээ.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хамтарсан багийг чадавхижуулах, аргазүйгээр хангах, хамтран ажиллах чиглэлээр төлөвлөгөөт ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг явуулж, 120 хүн хамрагдсан. Сургалтыг дадлага ажил, кейс  ажиллах хэлбэрээр зохион байгуулж, дадлага ажлын үеэр Хамтарсан багийн гишүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашид хийх ажлын санал санаачлагыг сонсчээ. Мөн 21 багийн хүүхэд хамгааллын Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцан, 51 албан хаагчдад хүндрэлтэй кейс үйлчилгээнд хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөгөөг өгсөн. Хамтарсан багуудтай цуг гэр бүлийн хүчирхийлэл бүхий архины хамааралтай айл өрхийн судалгааг баг бүрээр нь гаргалаа. Хамтарсан багийн гишүүдийг газар дээр нь чадавхижуулах ажлын хүрээнд 16 хүндрэлтэй кейс үйлчилгээнд хамтран ажиллаж, үйлчилгээний үр дүнг тооцон багийн хүүхэд хамгааллын Хамтарсан багийн гишүүдтэй зөвшилцөн шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ Хамтарсан багууд Хүүхэд хамгааллын 108 утасны хариу үйлчилгээнд хамтран ажиллаж, шийдвэрлэлт нь 95 хувьтай байна.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00