info@child.or.gov.mn      (+976) 70350136

Орхон аймагт хүүхдийн оролцооны байгууллагад 1700 хүүхэд хамрагддаг.


Image

Аймгийн хэмжээнд хүүхдийн өөрийн удирдлагын 37 байгууллагад 1700 хүүхэд хамрагдаж байна.

Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудаас өөрсдийн санал санаачлагаар нэгдсэн 40 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй "Халуун сэтгэл" оролцооны байгууллага байгуулагдан үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж эхэллээ. Тухайн байгууллага нь ашгийн бусаар санхүү бүрдүүлэн хүнд хэцүү амьдралтай өрх иргэн, үе тэнгийн хүүхдүүдэд тусламж үзүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Наран багийн өрх иргэн, хүүхдүүдэд тусламж үзүүлээд байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулиудын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 200 гаруй гишүүд оролцож энгэрийн тэмдэгээ гардаж авсан юм. БСУГ, “Шүүдэр” охидын клубтэй хамтран “Охид-Гэрэлт ирээдүй” охидын чуулганыг хийсэн. Чуулганд 300 охид, эмэгтэйчүүд оролцож тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, шийдлээ ярилцлаа. Наран, Эрдэнэ, Уурхайчин, Булаг багийн хүүхдийн чуулган зохион байгуулагдаж, хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн санал хүсэлтээ багийн удирдлагын төлөөлөлдөө уламжлаад байна.

“Хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, гишүүдийг чадавхижуулахад тулгарч буй бэрхшээлтэй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт аймгийн хүүхдийн XXI чуулганыг хүүхдийн “Янзага” зусланд 2019 оны 8-р сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан. Зуслан цугларалтын  арга хэмжээнд хүүхдийн оролцооны байгууллагын 84 төлөөлөгч хүүхэд оролцож, үзэл бодлоо илэрхийллээ.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00