info@child.or.gov.mn      (+976) 70350136

2019 он өрх толгойлсон аавууд руу хандсан нөлөөллийн ажил, үйлчилгээг эрчимжүүлсэн жил байлаа


Image

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2017 онд өрх толгойлсон аавуудыг хамруулсан “Эцгийн хайр” зөвлөгөөнийг зохион байгуулж, амьдралыг, ар гэртэйгээ дангаараа үүрч яваа аавуудаа сонсч, дэмжиж эхэлсэн. Улмаар 2018 онд “Аавын хайр” сургалт нөлөөллийн ажлыг уламжлал болгон явуулж, аавуудад мэдлэг мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэтгэлийн урам дэм хайрласан. 2019 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн Австралын Засгийн газартай хамтран “аавууд”-ын сургалт зэрэг ажлуудыг зохион байгуулж, аавуудын санал бодлыг сонсох хүүхдээ хүмүүжүүлэхэд нь туслах, соён гэгээрүүлэх ажлыг цувралаар зохион байгууллаа. Өрх толгойлсон ганц бие аавуудыг идэвхжүүлж, мэдээлэлд ойртуулснаар аавууд өөрсдөө зохион байгуулалтанд орж, клубын журмаар эвлэлдэн нэгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Аавуудын цахим хуудас, мэдээлэл солилцох цахим орон зай бий болж, өрх толгойлсон аавууд бүхий л төрлийн мэдээллээ солилцож, нэгнээ хамтын хүчээр дэмжиж, тулгамдсан асуудлаа хамтдаа шийдэж байна.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс энэхүү цахим хуудсаар нь дамжуулан мэдээлэл, зөвлөмж хүргэж, тэднийг идэвхижүүлэх, арга зүйгээр хангах ажлыг тогтмол зохион байгуулдаг.

“Янзага” зуслан дээр Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтарч, өрх толгойлсон аав, ээжүүдийн зуслан цугларалт, сургалтыг явуулсан. Өрх толгойлсон аав, ээжүүд сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдаж бэрхшээлийг хэрхэн даван туулах, аливаа асуудалд эерэгээр хэрхэн шийдэл гаргах зэрэг амьдралын зайлшгүй хэрэгцээт мэдээллийг авахын зэрэгцээ үр хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэднийхээ үгийг сонсч, хамтдаа тоглож наадаж, гэр бүлийн харилцаандаа шинэ уур амьсгал оруулснаараа ач холбогдолтой, шинэлэг арга хэмжээ болсон  юм.

Аавуудын уулзалтаас иргэдэд хамгийн ойр төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, мэдээлэл авах хүсэлт тавьсны дагуу 13 төрийн байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтыг Хүүхдийн ордны их танхимд зохион байгуулсан.

Эдгээр байгууллагын төлөөлөл өрх толгойлсон аавуудын сонирхсон асуултанд хариулт өгч, тавигдсан асуудлын шийдвэрлэх арга замыг нь зааж, санал хүсэлт бүрийн мөрөөр эргэх холбоотой үйл ажиллагаа зохион байгуулахаар боллоо. Уулзалтын үеэр 8 аав асуудлаа газар дээр нь шийдүүлж, 15 аав тулгамдаад байгаа асуудалдаа бодьтой дэмжлэг авч, 2 аав хүнсний ногоо тариалахад дэмжлэг авахаар болсон. Энэ бол бага ч гэлээ бодит үр дүн юм. Өрх толгойлсон аавуудын сургалт-хэлэлцүүлэгт нийт 75 аав оролцсон. Уг сургалтыг доктор багш-гэр бүл судлаач Бямбатогтох, олон улсын Ротари байгууллагын төлөөлөл Энхтуяа нар удирдан явуулсан юм. 2019 оны тухайд гэр бүлийн асуудлын чиглэл зорилтот бүлэг болсон өрх толгойлсон аавуудын асуудалд тодорхой шийдлийг гаргасан, асуудлыг нь зохих түвшинд дэвшүүлэн тавьж чадсан амжилттай жил байлаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00